БИЗНЕСИЙН СУРГАЛТ
БИЗНЕСИЙН СУРГАЛТ

Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнесийн сургалтын тасаг нь ЖАЙКА-ийн дэмжлэгтэйгээр Монголын жижиг дунд аж ахуйн нэгжийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилготойгоор бизнесийн төрөл бүрийн сургалтуудыг  арвин туршлагатай Япон, Монгол багш нарын удирдлаган дор зохион байгуулж байна. Мөн олон жилийн туршид  Монгол компаниудтай бий болсон сүлжээгээрээ дамжуулан монгол, япон компани хоорондын бизнесийн харилцааг дэмжин ажиллаж байна.
 
 Бизнесийн тасгийн үндсэн үйл ажиллагаанууд
①   Танхимын сургалтууд
1    Үндсэн сургалт 
・Удирдах дээд шатны албан тушаалтны /CEO/ анги
・Дунд шатны удирдах албан тушаалтны /менежерийн/ анги
2    Бизнесийн суурь мэдлэгийн сургалт 

3    Ахисан түвшний сургалт 

4    Бизнесийн нээлттэй семинар

②  Ажлын  байран дээрх сургалтууд болон загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр
      1. Ажлын байран дээрх сургалт (компанийн хүсэлтийн дагуу явагдана)
      2. Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр    
③   Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
Монгол-Япон хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсантай холбогдуулан Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ амжилттай гаргахад нь хамтарч ажиллах
④   Япон дахь дадлага сургалт
1.    Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх
2.    Хөдөө аж ахуйн бизнесийн менежмент сургалт
3.    Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт

japancenter.category