Үйл явдал
“БИЗНЕСИЙН СУРГАЛТЫГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ЗААХ ВЭ?” СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
6 цаг 43 мин

“БИЗНЕСИЙН СУРГАЛТЫГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ЗААХ ВЭ?” СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Васэда Их Сургуулийн Сато Кацүхиро багш Монголд хүрэлцэн ирж их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт бизнесийн сургалт хариуцдаг багш, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг консалтант нарт зориулан заах арга зүйн тусгай семинарыг удирдан заалаа.

Тус семинараар академик сургалт ба мэргэжлийн сургалтын ялгаа, онолоос “framework” үүсгэх, хичээлийг лекц бус харилцан ярианд тулгуурлан заах нь зэрэг чухал сэдвийн хүрээнд хичээл оров.

Мөн Васэда Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн магистрант ирж, Васэда Их Сургуулийн ахисан түвшний сургалтын талаарх өөрийн санал, бодлыг солилцож, семинарт оролцогчидтой халуун яриа өрнүүллээ.

Семинарт хамрагдсан эрхэм багш нар, зөвлөхүүд маань эзэмшсэн заах арга барилаа улам баяжуулж, Монголын бизнес эрхлэгчдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.