1. Зорилго:
Тус сургалтаар Глобал эдийн засгийн динамик болон үнэ цэний гинжин хэлхээ, бизнес ба тогтвортой байдал, Япон болон Зүүн Азийн үйлдвэржилтийн туршлагаас суралцах, аж үйлдвэрийн онцлогийг ойлгох нь зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн интеграци, бизнесийн боломж болон сорилтуудын талаар суралцана.
2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг: 2023.08.21-08.25 (Даваа-Баасан), 15:00-19:30
4. Хамрагдах хүн: Үйлдвэрийн салбар, цаашид бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьж буй бизнес эрхлэгчид, олон улсын эдийн засаг сонирхож буй хүмүүс
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 280,000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7.Хичээл заах багш: Гото Кэнта
Боловсрол:
- Японы Кэйо их сургууль, худалдааны чиглэлээр бакалавр
- Киотогийн их сургууль, доктор
- Харвардын их сургууль, Төрийн бодлогын магистр
- Лондонгийн Их Сургуулийн Эзэн хааны коллеж, Шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны чиглэлээр Postgraduate Diploma
Ажлын туршлага:
- Кансай их сургуулийн Эдийн засгийн факультетийн профессор
- Ази номхон далайн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач
- ITOCHU корпораци, нэхмэлийн хэлтэст гадаад дахь үйлдвэрлэлийн зохицуулагч
- НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP), Монгол дахь газрын туслах шинжээч
- Олон улсын хөдөлмөрийн байгууллага(ILO), Тайланд дахь Ази, Номхон далайн бүсийн алба, (Хөгжлийн эдийн засаг хариуцсан техникийн мэргэжилтэн)
- Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ЖАЙКА, Дэлхийн банк, Гадаад хэргийн яам (Японы Засгийн газар), Японы орон нутгийн засаг захиргаанд тус тус зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
8. Сургалтын хөтөлбөр:
Өдөр |
Агуулга |
Цагийн хуваарь |
8 сарын 21 |
Япон болон Зүүн Азийн үйлдвэржилтийн туршлагаас суралцах нь |
Хичээлийн цаг |
8 сарын 22 |
Глобал эдийн засгийн динамик болон үнэ цэний гинжин хэлхээ (Global Value Chain (GVC) |
|
8 сарын 23 |
Глобал эдийн засаг дахь Монгол |
Завсарлага |
8 сарын 24 |
Аж үйлдвэрийн онцлогийг ойлгох нь
|
|
8 сарын 25 |
Бизнес ба тогтвортой байдал |
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2023.07.24 (Даваа) – 2023.08.16 (Лхагва) 09:00-18:00
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх:Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгэлийн форм бөглөн бүртгүүлнэ үү.
11.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: bayarmaa@japan-center.mn
erdenesaikhan@japan-center.mn
jargalmaa@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business