БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"КАРЬЕР ДИЗАЙН" нээлттэй семинарын бүртгэл
2023-10-10

“КАРЬЕР” ГЭЖ ЮУ ВЭ?

ТА ЭНЭ АСУУЛТАД ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

Монгол-Японы төв ЭМОС клубтэй хамтран орчуулан гаргасан “КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номын зохиогч монгол залуус, карьераа эргэн харах хүсэлтэй хэн бүхэнд зориулж НЭЭЛТТЭЙ СЕМИНАР-ыг зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Японы их дээд сургууль төгсөгчдийн дэлхийн бусад орны төгсөгчдөөс ялгарах нэг онцлог бол оюутнуудын 96% нь төгсөхөөсөө өмнө ажлын байраа олж, төгсөнгүүтээ шууд тухайн компанидаа ажиллаж эхэлдэг. Тиймээс японы их дээд сургуулиудад 1-р курсээс л “Карьерын боловсрол” хичээлүүд ордог. Энэхүү ном маань эдгээр хичээлүүдэд сурах бичгээр ашиглах зорилгоор, карьерын талаарх хичээлийг заадаг япон багш нарын бичсэн бүтээл бөгөөд Монгол хэл дээр орчуулагдан уншигч та бүхэнд хүрч байна.

1) Семинарын агуулга:
- Монголчууд бидний карьерын талаарх ойлголт

- Карьер болон карьер төлөвлөлт гэж юу вэ?

- Багийн дасгал ажил

2) Хугацаа:
2023.11.11 /Бямба/ 15:00-17:00

3) Хичээллэх хэлбэр:  Танхимаар хичээллэнэ

4) Хамрагдах хүн: Их дээд сургуулийн оюутнууд, карьерын сэдэвтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй залуучууд, карьер хөгжил хариуцсан мэргэжилтэн, байгууллагын хүний нөөцийн ажилтан, шинэ ажилтнууд гэх мэт сонирхсон хүн бүр

5) Төлбөр: 

  • Оюутан, сурагчид : 20,000₮ /“КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номыг бэлэглэнэ/
  • Бусад : 30,000₮ /“КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номыг бэлэглэнэ/

6) Багш: 

1. Номын зохиолч Ямазаки Кёоко
Риккёо их сургуулийн Бизнес загварчлалын судалгааны тэнхимийн профессор, Японы хүний нөөцийн менежментийн холбооны дэд ерөнхийлөгч, ЖАЙКА-Япон төвүүдийн менежментийн зөвлөх

2. Д.Дашмаа

Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, Шин Хикари ХХК-ийн захирал, Менежментийн зөвлөх

7) Бүртгэл:

Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

https://rb.gy/kzdb0

8) Холбоо барих

Утас: 75110979 /3/, 80630879

https://www.facebook.com/Mojc.business