1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг. Тус сургалтаар санхүүгийн удирдлагын ерөнхий ойлголтыг олж авахаас гадна авлагаа зөв удирдах, хөрөнгө оруулалтын ашигтай төслийг сонгох талаар тодорхой мэдлэгийг олж авах болно.
2) Хугацаа:
2023.11.18 /Бямба/ 10:00-17:00
3) Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар
4) Хамрагдах хүн: Компанийн шинэ ажилтан, гарааны бизнес эрхлэгчид болон санхүүгийн удирдлагын талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүр
5) Сургалтын төлбөр: 90,000₮
6) Хичээл заах багш: В.Данаасүрэн (Ph.D)
Удирдлагын академийн дэд профессор
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
МУИС-ийн ЭЗ-н сургуульд бакалавр, Удирдлагын академид магистр, Шинэ Зеландын Викториагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимд ажиллаж байсан. Одоо Удирдлагын академийн Захиалгат судалгааны секторын эрхлэгчээр ажиллаж байна.
7) Хичээлийн агуулга:
- Санхүүгийн удирдлагын тухай ерөнхий ойлголт
- Авлагыг зөв удирдах нь
- Хөрөнгө оруулалтын ашигтай төслийг сонгох нь
8) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
9) Бүртгэл:Та доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
10) Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3), 80630879
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/