БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫН ТУЛД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
2023-09-11

1) Зорилго:

Өөрийн бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах хүртэлх хэд хэдэн шатлалт процессыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга техникт суралцана. Энэхүү сургалтаар гаднын компани Японы зах зээлд нэвтрэн ороход тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, ололт амжилт, алдаа дутагдал зэргийг олон янзын жишээ авч тайлбарлана.

Сургалтад хамрагдагч нь өөрийн бизнесээ гадаадын зах зээлд гаргах бодлого төлөвлөгөө боловсруулах үйл явцад суралцахын зэрэгцээ, үүний эхний алхам болох үзэсгэлэн яармагтай танилцахдаа юунд анхаарах, үзэсгэлэн яармагт үр дүнтэй оролцох практик арга барилыг ойлгож авна. Мөн шинэ бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд олон улсын худалдаанд анхаарах ёстой хүнсний бүтээгдэхүүний хяналтын мэдээлэл, гадаад зах зээл дэх бүтээгдэхүүнүүдтэй холбоотой төрөл бүрийн бизнес төлөвлөгөө, тухайн орон нутгийн нөөц бололцоо, бизнес түнштэй хэлэлцээр хийхэд анхаарах ёстой зүйлсийг тайлбарлах болно.

Сургалтын төгсгөлд үзэсгэлэн яармагт оролцсоны дараа үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах болон бизнесээ өргөжүүлэх боломжийн тухай баттай ойлголттой болох нь уг сургалтын гол зорилго юм.

2) Хичээллэх өдөр, цаг:

2023.10.09-13 (Даваа-Баасан),  15:00-19:30

3) Хамрагдах хүн: Гадны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж буй болон олон улсын үзэсгэлэн яармагт оролцохоор төлөвлөж буй компанийн удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрлэгчид, худалдаа аж үйлдвэрийн танхимуудын гадаад зах зээл хариуцсан мэргэжилтнүүд

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

5) Сургалтын төлбөр: 280.000 төгрөг

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6) Хичээл заах багш: Хиракава Масаказү

“M’s Консалтинг ХК-ийн ерөнхий захирал

  • 1990-2000 онд “Номура ассет менежмент” ХК,
  • 2000-2005 онд Intec It LLC (Одоогийн “SX Капитал ХК”),
  • 2005-2014 онд LexisNexis Japan компаниудад ажиллаж байсан.

2014 оноос бие даан компаниа байгуулж, Start up-Гарааны бизнес эхлүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ, урт болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, шинэ бизнесийн санаа гаргах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, M&A, Бизнес стратегийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ,  Venture capital-ийн санхүүжилтээр бизнес хөгжлийн  стратеги боловсруулж хэрэгжүүлэх, Гадаад худалдаатай холбоотой зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

7) Сургалтын хөтөлбөр:

Өдөр

Агуулга

Цагийн хуваарь

10 сарын 9 Даваа

  • Олон улсын үзэсгэлэн яармагFoodExpo 2024-аас юу сурч авах вэ?
  • 2018/2019 оны FoodExpo-д оролцсон Монгол компаниудын туршлагаас суралцах
  • Суурь ойлголт
  • Product out vs market in
  • Үзэсгэлэн яармагт оролцохоос эхлээд бүтээгдэхүүн борлуулж эхлэх хүртэлх үйл явц болон үр дүнтэй ажиллах арга
  • Зорилтот зах зээлийн судалгаа
  • Зах зээлийн цар хүрээ, өсөх хандлага болон түүний үндэслэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15:00-16:20

 

Завсарлага 10 мин

 

16:30-17:50

 

Завсарлага 20 мин

 

18:10-19:30

 

10 сарын 10 Мягмар

  • Зорилтот зах зээлийн судалгаа
  • Зах зээлийн цар хүрээ, өсөх хандлага болон түүний үндэслэл (үргэлжлэл)
  • Зах зээлийн бүтэц, борлуулалтын сувгийн шинжилгээ
  • Өөрийн бүтээгдэхүүний байршуулалт,  бизнес төлөвлөгөө, боломжит түншээ тодорхойлох.

10 сарын 11

Лхагва

  • Бараа бүтээгдэхүүнээ амжилттай танилцуулах арга
  • 5 шатлалт маркетингийн арга

4Ps болон 3Cs

Алхам 1: Үйлчлүүлэгчийн сэтгэл pain point-ийг тогтоох

10 сарын 12 Пүрэв

 

  • 5 шатлалт маркетингийн арга

4Ps болон 3Cs

Алхам 2: Үйлчлүүлэгчдийн сегмент болон персонаг тодорхойлох.

Алхам 3: Үйлчлүүлэгчийн шийдвэр гаргах үйл явц болон шийдвэр гаргах үндэслэлд шинжилгээ хийх.

Алхам 4: Нэмүү өртөг шингээх механизм

Алхам 5: Үр дүнтэй маркетинг мессеж-“elevator pitch”

10 сарын 13 Баасан

  • Үзэсгэлэн яармагт оролцох, оролцсоны дараа бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүртэл шаардлагатай check point

- Ажлын өмнөх бэлтгэл, VMD (visual merchandising) 

- Үзэсгэлэнд оролцсоны дараах үр дүнтэй follow up

- Экспортод чиглэсэн төлөвлөгөө (business scheme)

- Тухайн орон нутгийн дистрибьютерийн  гэрээ, цахим худалдаа, crowdfunding

- Боломжит бизнесийн түншүүдтэй хэлэлцээрийг амжилттай хийж дуусгах арга техник

- Бүтээгдэхүүний шалгалт

- Экспортод чиглэсэн бизнес төлөвлөгөө, орлого, зарлагын төлөвлөгөө, эрсдэлийн удирдлага (татгалзах шалгуур)

 

8) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл:

1. Бүртгэлийн хугацаа: 2023.09.11 (Даваа) - 10.05 (Пүрэв)  09:00-18:00

   Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

2. Бүртгүүлэх холбоос:  https://rb.gy/wsuuh

   7511-0879 (Ext.3), 8063-0879

    https://www.facebook.com/Mojc.business