ТА ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТАНЬ ТУСЛАХ СТРАТЕГИЧ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ?
Цаг үргэлж өрсөлдөөн дунд байдаг бизнесийн ертөнцөд байгууллагаа амжилттай удирдаж урт удаан оршин тогтнохын тулд стратегиа оновчтой тодорхойлж зөв хэрэгжүүлэх нь чухал.
Та бүхэн стратеги гэж юу болох, хэрхэн тодорхойлох, хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцахыг хүсвэл манай сургалтыг сонгоорой. Сургалт жилд нэг л удаа зохион байгуулагддаг тул та бүхэн амжиж хамрагдаарай.
1. Зорилго:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар стратегиа зөв тодорхойлоход шаардлагатай өрсөлдөөний орчны шинжилгээнүүдийг хийх аргачлалууд болон оновчтой стратеги сонгож хэрэгжүүлэх талаар суралцана.
2. Хугацаа:
2023.09.16 /Бямба/ 10:00-17:00 цаг
3. Хичээллэх газар: Монгол-Японы төв
4. Хамрагдах хүн:
Компанийн менежмент, үйл ажиллагааны талаар суурь мэдлэг эзэмшихийг хүсч буй бизнес эрхлэгчид болон шинэ ажилтнууд
5. Сургалтын төлбөр: 90,000₮
6. Хичээл заах багш:
Хичээл заах багш: Д.Энх-Отгон(Ph.D)
МУИС-Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор
7. Хичээлийн агуулга:
Стратегийн менежментийн ерөнхий ойлголт
*Яагаад стратегийн менежмент чухал вэ?
*Стратеги, стратегийн менежмент гэж юу вэ?
*Стратегийн менежментэд ямар асуудал багтдаг вэ?
Орчин үеийн бизнесийн орчин
Оновчтой стратегийн сонголт
*Стратегийг тодорхойлох
*Стратегийг хэрэгжүүлэх
*Стратегич байх
8.Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
9.Бүртгэл:
Та ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.
10. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: jargalmaa@japan-center.mn; bayarmaa@japan-center.mn
Facebook хуудас: www.fb.com/Mojc.business