Үйл явдал
GLOBAL VALUE CHAIN БИЗНЕСИЙН ПРАКТИК СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
6 цаг 54 мин

2026 ОНЫ 8-Р САРЫН 24-НӨӨС 28-НЫ ХООРОНД GLOBAL VALUE CHAIN БИЗНЕСИЙН ПРАКТИК СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрийг дуустал Японы Кансай Их Сургуулийн эдийн засгийн факультетын профессор Гото Кэнта багш “Global Value Chain” бизнесийн практик сургалтыг удирдан зохион байгууллаа.

Тус сургалтаар дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн Япон болон зүүн азийн улсуудын эдийн засгийн хөгжил, Global Value Chain буюу дэлхийн үнэ цэний гинжин хэлхээний талаар дэлгэрэнгүй заав. Сургалтын хоёр дахь өдөр зочин илтгэгчээр “Моншибасаки” компанийн захирал Д. Долгормаа хүрэлцэн ирж, япон маягийн менежмент, 5S кайзэнийн талаар хичээл орж, суралцагчидтай монголын хөрсөнд 5S кайзэнийг хэрхэн буулгах тухай ярилцлаа.

Харин дөрөв дэх өдөр багш, суралцагчдын хамт Эвсэг компанийн ноолуурын үйлдвэртэй танилцах аялал зохион байгуулсан бөгөөд сургалтын сүүлийн өдөр бизнес ба SDG буюу тогтвортой хөгжлийн зорилтууд сэдвийн хүрээнд, SDG-д суурилсан бизнесийн ойлголтуудын талаар хичээл оров.

Global Value Chain бизнесийн практик сургалтад хамрагдсан суралцагчдадаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.