“ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2024”
“ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2023” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023 оны 10-р сарын 7 (Бя), 8 (Ня)-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2023” зохион байгуулагдлаа. 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Японы 9 их сургууль танхимаар, 4 их сургууль материалаар тус тус оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй оюутан залуус 2 хоногийн нийлсэн дүнгээр 1200 гаруй хүн оролцсон байна.
Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10-р сарын 6 (Ба)-ны өдөр, Японы их сургуулиудын төлөөлөгчид япон болон англи хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг бүрэн дунд сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн яармагт оролцож буй япон сургуулиудыг танилцуулах болон элсэлтийн талаарх мэдээллийг тухайн сургуулийн сурагчидтай хуваалцаж, Японд суралцах талаар санал солилцдог билээ.
Мэдээллийн яармагийн эхний өдөр буюу 10-р сарын 7-ны бямба гарагт арга хэмжээг нээж Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки үг хэлэн, МУИС-ийн оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В. Дашдаваа, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж нар мэндчилгээ дэвшүүлэв.
“Японд суралцах тухай мэдээлийн яармаг-2023”-ын энэ жилийн хөтөлбөрт Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга (JASSO), Япон сангийн зохицуулагч Цүрүта Ясүюкигийн “Япон хэл сурах арга барил”, Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээллийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэрэг зорьж ирсэн оюутан залуусдаа цогц мэдээлэл авах боломжийг хангаж өгөхийг зорьсноороо онцлогтой байлаа. Оюутан залуус маань өөрсдийн суралцах чиглэлээр элсэлт авч буй сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх буланд очиж тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна өөрт хэрэгтэй мэдээллүүдээ олж авч байсан.
Мэдээллийн яармагийн сүүлийн өдөр буюу 10-р сарын 8 (Ня)-ний өдөр, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгээс “Японд сурч мэдсэн туршлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Тус нээлттэй хэлэлцүүлэг нь “Жугамо” нийгэмлэгээс зохион байгуулдаг “TALKio-Let’s about ideas & opportunities”-ын ээлжит цуврал бөгөөд улсын болон хувийн зардал, G30 хөтөлбөрөөр япон англи хэлээр Японд суралцсан залуус өөрсдийн туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголынхоо оюутан залуусыг Японы их дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд, ирээдүйд Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин болохыг дэмжиж жил бүр энэхүү мэдээллийн яармагийг зохион байгуулахын сацуу Японд суралцах талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгдөг билээ.
Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль, байгууллагын төлөөлөгчид “Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсэж буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Японд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Дэмжигч байгууллага: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
Оролцогч их сургуулиуд: Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Нагоя худалдаа, бизнесийн их сургууль, Осакагийн их сургууль, Олон улсын их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Токио олон улсын их сургууль, Тооёо их сургууль, Хёого мужийн их сургууль,
Материалаар оролцогч сургуулиуд: Кэйо их сургууль, Мүсашино их сургууль, Токиогийн их сургууль, Ямагата их сургууль.
“ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр цахим хэлбэрээр явагдаж байсан “Японд суралцах тухай мэдээллийн яармаг” 2 жилийн дараа 2022 оны 10-р сарын 8 (Бя), 9 (Ня)-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд дахин танхимаар зохион байгуулагдлаа. 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Японы 13 их сургууль танхимаар 1 сургууль материалаар оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй оюутан залуус маш ихээр оролцсон бөгөөд 2 хоногийн нийлсэн дүнгээр 2200 гаруй хүн ирсэн нь урьд өмнөх мэдээллийн яармагт ирсэн хүмүүсийн тоог илт давсан үзүүлэлт болсон юм.
Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10-р сарын 7 (Ба)-ны өдөр, Японы их сургуулиудын төлөөлөгчид япон болон англи хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг бүрэн дунд боловсролын сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн яармагт оролцож буй япон сургуулийн танилцуулах семинар болон элсэлтийн талаарх мэдээллийг тухайн сургуулийн сурагчидтай хуваалцаж, Японд суралцах талаар санал солилцдог билээ.
Мэдээллийн яармагийн эхний өдөр буюу 10-р сарын 8-ны бямба гарагт арга хэмжээг нээж Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки үг хэлэн, МУИС-ийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал Ц.Болормаа, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж нар мэндчилгээ дэвшүүлэв.
“Японд суралцах тухай мэдээлийн яармаг”-ийн хөтөлбөр нь Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга, Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээллийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэргээс бүрддэг. Оюутан залуус маань өөрсдийн суралцах чиглэлээр элсэлт авч буй сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх буланд очиж тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна өөрт хэрэгтэй мэдээллүүдээ олж авч байлаа.
Мэдээллийн яармагийн сүүлийн өдөр буюу 10-р сарын 9 (Ня)-ний өдөр, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгээс “Японд сурч мэдсэн туршлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Тус нээлттэй хэлэлцүүлэг нь “Жугамо” нийгэмлэгээс зохион байгуулдаг “TALKio-Let’s about ideas & opportunities”-ын 3 дахь цуврал бөгөөд улсын болон хувийн зардлаар, япон англи хэлээр, 1000 инженерийн хөтөлбөрөөр Японд суралцсан залуус өөрсдийн туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.
Япон улсад суралцах Монгол оюутны тоо жилээс жилд өсөж байна. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголынхоо оюутан залуусыг Японы их дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд, ирээдүйд Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин болохыг дэмжиж жил бүр энэхүү мэдээллийн яармагийг зохион байгуулахын сацуу Японд суралцах талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгдөг билээ.
Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль, байгууллагын төлөөлөгчид “Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсэж буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Японд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Дэмжигч байгууллага: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Оролцогч их сургуулиуд: Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, Иватэ их сургууль, Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Күмамото мужийн асаргааны консерциум, Осака их сургууль, Олон улсын их сургууль, Нагоя худалдаа, бизнесийн их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Сайтама их сургууль, Токио олон улсын их сургууль, Токүшима их сургууль, Тоокай их сургууль, Хёого мужийн их сургууль, Ямагата их сургууль.
ДЭЛХИЙ ДАЯАР ТАРХСАН КОРОНА ВИРУС ЦАР ТАХЛЫН ДЭГДЭЛТИЙН УЛМААС 2020 БОЛОН 2021 ОНЫ “ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ” НЬ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ЯПОНД СУРАЛЦАХ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2019” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019 оны 9-р сарын 21(Бя), 22(Ня)-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах мэдээллийн яармаг-2019” зохион байгуулагдлаа. 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Японы 12 их сургууль болон 2 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй оюутан залуус маш ихээр оролцсон бөгөөд 2 хоногийн нийлсэн дүнгээр 2000 гаруй хүн ирсэн нь урьд өмнөх мэдээллийн яармагт ирсэн хүмүүсийн тоог илт давсан үзүүлэлт болсон юм.
Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 9-р сарын 20 (Ба)-ны өдөр, Японы их сургуулиудын төлөөлөгчид япон болон англи хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг бүрэн дунд боловсролын сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн яармагт оролцож буй япон сургуулийн танилцуулах семинар болон элсэлтийн талаарх мэдээллийг тухайн сургуулийн сурагчидтай хуваалцаж, японд суралцах талаар санал солилцдог билээ.
Мэдээллийн яармагийн анхны өдөр буюу 9-р сарын 21(Бя) гаригт арга хэмжээг нээж Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Ичиока Акира үг хэлсэн юм. Түүний дараагаар БСШУСЯамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д. Гарди, МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч. Лодойравсал, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж, Японд их дээд сургууль төгсөгчдийн "Жугамо" нийгэмлэгийн мэргэжилтэн Д. Мөнхбат нар тус тус нээлтийн үг хэлэв.
“Японд суралцах мэдээлийн яармаг”-ийн хөтөлбөр нь Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга, Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээлийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэргээс бүрддэг. Оюутан залуус маань өөрсдийн суралцах чиглэлээр элсэлт авч буй сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх буланд очиж тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна өөр бусад хүссэн мэдээллээ авч байлаа.
Мэдээллийн яармагийн сүүлийн өдөр буюу 9-р сарын 22(Ня)-ны өдөр, Япон сангаас Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд томилогдож ирсэн Мицүмото багш “Японд суралцах гэж буй оюутнуудад зориулсан япон хэл сурах стратеги” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус илтгэлд япон хэлийг анхан шатнаас суралцахад хэрэгцээт аппликэйшнуудыг танилцуулсан бөгөөд илтгэлийн үеэр танхим дүүрэн хүн цугласан нь оюутан залуус маань япон хэлийг суралцах ямар их хүсэл сонирхолтой байгаа нь харагдаж байлаа.
Япон улсад суралцах Монгол оюутны тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд, 2018 оны байдлаар 3000 даваад байна. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголынхоо оюутан залуусыг Японы их дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд, ирээдүйд Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин болохыг дэмжиж жил бүр энэхүү мэдээллийн яармагийг зохион байгуулахын сацуу Японд суралцах талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгдөг билээ.
Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль, байгууллагын төлөөлөгчид “Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсч буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Дэмжигч байгууллага: Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Монгол дахь Япон улсын элчин сайдын яам
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Японы олон улсын хамтын ажилагааны төв (JICE)
Японд их дээд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Оролцогч их сургуулиуд: Ази их сургууль, Күмамото мужийн асаргааны консорциум, Кэйо их сургууль, Мацүмото нүүр ам судлалын их сургууль, Нанзан их сургууль, Осака их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Токио олон улсын их сургууль, Тооёо их сургууль, Тоокай их сургууль, Тоохокү нийтийн удирдлага шинжлэх ухааны их сургууль, Удирдлагын ухааны институт, Хёого их сургууль
ЯПОНД СУРАЛЦАХ ТАЛААР МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2018 БОЛЛОО.
Монгол-Японы төвөөс зохион байгуулдаг Японд суралцах тухай мэдээллийн яармаг 2018 оны 9 сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
9 дэх удаагийн мэдээллийн яармагт маань Япон улсаас 9 их сургуулийн төлөөлөгчид болон Японы оюутныг дэмжих байгууллага болох ЖАССО оролцлоо.
Монгол улсад 24-өөс доош насны залуус нийт хүн амын 45%-ийг эзэлдэг гэсэн статистик тоо баримт (2017 оны байдлаар) байдаг ба сүүлийн жилүүдэд гадаад суралцах хүсэлтэй оюутан залуусын тоо тэр тусмаа Япон улсад суралцах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдэж байна.
Одоогийн байдлаар Монгол улсаас Японд 2517 оюутан сурч байгаа гэсэн судалгаа байдаг ба энэ нь улсын хүн амын тоотой нь харьцуулж үзэхэд ихээхэн дээгүүр орох үзүүлэлт юм.
(Монгол улс, Японд суралцаж буй гадаад оюутны тоогоор 13-р байранд бичигдэж байна. - ЖАССО-ийн судалгаа, 2018 он)
Мөн ойрын жилүүдэд, Монгол Япон хоёр улсын засгийн газар хоорондын хэлцлээр инженер бэлтгэх хөтөлбөр болон дадлагажигч оюутан бэлтгэх тал дээр хамтран ажиллаж олон олон залуус Япон орныг зорьж байна. Үүнтэй ч холбоотойгоор Япон хэлийг сурах хүсэл сонирхолтой залуусын тоо улам нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Мэдээллийн яармагт орчуулагчгүйгээр өөрсдөө ярьж буй оюутан залуус нэлээд ажиглагдсан юм.
Үүнээс гадна зөвхөн япон хэл гэлтгүй англи хэлээр элсэлт авдаг сургууль хайж ирсэн оюутнуудын тоо маш их байлаа. Монгол оюутнуудын хувьд ихэвчлэн эдийн засаг, бизнес удирдлага, инженер, хэл судлаач зэрэг мэргэжлүүдээр элсэхийг хүсдэг байсан бол энэ жилээс анагаах ухааны чиглэлээр суралцах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг оролцогч сургуулиудын зүгээс бидэнд хэлж байлаа.
Та бүхэн Япон улсад суралцахтай холбоотой болон манай мэдээллийн яармагт оролцсон сургуулиудын талаар мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийг зориорой. Ирэх жилийн 9 сард Японд суралцах тухай мэдээллийн яармаг зохион байгуулагдах бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсч байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Монгол Улсын Их сургууль
Дэмжигч байгууллага: Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Япон улсын элчин сайдын яам
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
Японы олон улсын хамтын ажиллагааны төв (JICE)
Японд их дээд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Монголын япон хэлний багш нарын холбоо
Оролцсон их сургууль болон байгууллага: Кэйо их сургууль, Нанзан их сургууль, Нийгата хүнс хөдөө аж ахуйн их сургууль, Оосака их сургууль, Тооёо их сургууль, Тоокай их сургууль, Удирдлагын ухааны институт, Шибаүра техникийн их сургууль, Шизүока их сургууль, Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
**************************************************************************************
Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг-2017 амжилттай болж өндөрлөлөө.
2017 оны 10 сарын 7 (Бямба), 8 (Ням)-ны өдрүүдэд Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төв дээр “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг- 2017” -г зохион байгууллаа. Энэ удаагийн яармагт Японы 12 их сургуулийн төлөөлөгчид оролцсон ба Японд суралцах сонирхолтой оюутан залуус ихээр ирж, оролцогчдын тоо өмнөх жилийнхээс давж 2 өдрийн үйл ажиллагаанд нийт 1330 хүн оролцсон юм.
Нээлтийн үйл ажиллагаа
Тус мэдээллийн яармагийг Монгол-Японы төв нь Монгол дахь Япон улсын Элчин Сайдын Яам, Японы оюутныг дэмжих байгуулага (JASSO)-тай хамтарч зохион байгуулсан билээ. Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10 сарын 6 (Баасан)-нд Японы 12 их сургуулийн төлөөлөгчид маань боловсролын байгууллагуудтай танилцсан ба Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургууль, Шинэ Монгол ахлах сургууль зэрэг нийт 8 газраар зочлон, үйл ажиллагаатай нь танилцав.
Уг яармагийн нээлтийн үйл ажиллагаанд Япон улсаас Монголд суугаа элчин сайд Масато Такаоко, Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Олон улсын төсөл хөтөлбөр гадаад харилцааны хэлтэсийн дарга Бямбацогт, Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга Одонтуяа, Монгол дахь Японд их сургууль төгсөгчдийн нийгэмлэгийн захирал Насанбилэг нар оролцон, мэндчилгээ дэвшүүллээ.
Мэдээллийн яармагийн үеэр Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай (Монгол дахь Япон улсын элчин сайдын яам), Японд суралцах талаарх ерөнхий мэдээлэл (Японы оюутныг дэмжих байгуулага (JASSO) зэргийг оролцогчид өгснөөс гадна мөн Японд их сургууль төгсөгч өөрийн туршлагаасаа танилцуулж, Японы их сургуулиудын танилцуулга болон ганцаарчилсан зөвлөгөө явагдсан юм.
Тус мэдээллийн яармагт оролцогчид “Олон хэрэгтэй мэдээллийг нэг дороос олж авч чадлаа”, “Ирэх жил ч гэсэн ахин мэдээллийн яармагийг зохион байгуулахыг хүсч байна”, “Японд сурахын тулд Япон хэл сурах хүсэл маань илүү нэмэгдсэн” гэх мэт сэтгэгдлүүдийг ихээр хэлж байлаа.
Японоос оролцсон төлөөлөлөгчдийн зүгээс “Энэ удаагийн Монголд болсон мэдээллийн яармаг нь бусад улсад зохион байгуулагддаг яармагтай харьцуулахад, оролцогчдын хувьд Японд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан залуус маш их байгаа нь мэдрэгдлээ” хэмээн онцлон хэлэв.Мөн Япон хэлнээс илүүтэйгээр англи хэлний мэдлэгтэй оролцогчид их байгаа нь Японд суралцах боломж маш өндөр байгааг харууллаа.
Түүнчлэн өнөөг хүртэл эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцахыг хүсэгчид их байсан бол, энэ жилийн хувьд шинжлэх ухаан инженерчлэл, анагаах ухаан, хуулийн чиглэлээр Японд суралцах сонирхолтой оролцогчид ихэссэн нь илт байв. Энэ нь Монгол улсад англи хэлний сургалттай дунд болон ахлах сургуулиуд нэмэгдсэн, мөн Монголын засгийн газраас шинжлэх ухаан, инженерийн чиглэлийг онцлон анхаарч, хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой болов уу гэж бодож байна.
Их сургуулиудын ганцаарчилсан зөвлөгөөний хэсэг
Монгол-Японы төвөөс зохиосон мэдээллийн яармагаар дамжуулан оролцогч их сургууль болон байгууллага, мөн тус яармагт оролцсон Монголын оюутан залуусыг хооронд нь холбон, мянган мянган залуусын Японд суралцаж боломжийг нээхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө бид бүхэн хичээн ажиллах болно.
Оролцсон их сургууль болон байгууллага: Асахи их сургууль, Оосака аялал жуулчлалын их сургууль, Оосака их сургууль, Кэйо их сургууль, Олон улсын их сургууль, Удирдлагын ухааны институт, Шизүока их сургууль болон Шизүока мужийн захиргаа, Шибаүра техникийн их сургууль, Чюүоо их сургууль, Тоокай их сургууль, Тооёо их сургууль, Ризүмэйкан Ази номхон далайн их сургууль.
**************************************************************************************
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд их дээд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг болон Монгол Улсын их сургуульд чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол-Японы Төвийн номын сангаас авна уу.
***********************************************************************************************************************
2012 оны 10-р сарын 6,7-ны ЖАССО (Японы Оюутныг Дэмжих Байгууллага) болон Японы Элчин Сайдын Яамнаас “Японд суралцах тухай семинар”, Монгол-Японы Төвөөс “Японд суралцах мэдээллийн яармаг-2012”-ыг Монгол-Японы Төвд зохион байгууллаа.
10-р сарын 6-ны өдрийн 10:00~17:00 цагийн хооронд 200 хүний суудалтай их танхимд “Японд суралцах тухай семинар” (Японд суралцах тухай, Японы Засгийн газрын тэтгэлэгийн тогтолцооны талаар, Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэх тухай, Японд суралцсан оюутны зөвлөгөө, Японд суралцах- Асуулт Хариулт зэргийг)-ыг үдээс өмнө болон үдээс хойш 2 удаа зохион явууллаа. Мөн тухайн цагт 2 давхрын семинарын өрөөнд (100 хүний суудалтай) японд суралцах мэдээллийн яармагийн хөтөлбөр болох Японы 12 их сургуулиудын танилцуулга үдээс өмнө болон үдээс хойш 2 удаа явагдлаа.
10-р сарын 7-ны өдөр 10:00~16:30 цагийн хооронд Их танхимд 12 их сургуулиуд ганцаарчилсан зөвлөгөө хийсэн юм. Төвийн хүлээн авах танхимд ЖАССО (Японы Оюутныг Дэмжих Байгууллага) болон ЖУГАМО (Японд Сургууль Төгсөгчдийн Монголын Нийгэмлэг)-гоос зөвлөгөө өгөх булан ажиллуулж, Японд суралцах талаар ерөнхий зөвлөгөө өгсөн юм. Оролцогчдын тухайд бол, тараасан материалын тоогоос харахад 10-р сарын 6-нд 707 материал, 7-ны өдөр 363 материал үүний дотор анкетны тоо 6-ны өдөр 439 ш (62%), 7-ны өдөр 304 ш (81%) байсан бөгөөд эцэг эхтэйгээ ирсэн хүүхдүүд ч байсан учир оролцсон хүний бодит тоо дээрхээс илүү болно.
Монголд 2009 он хүртэл ЖАССО болон Японы Элчин Сайдын Яамнаас “Японд суралцах тухай семинар”-ыг зохион явуулж байсан. 2010 оноос 2 жил дараалан, Японд суралцах тухай семинар болон Японд суралцах мэдээллийн яармагийг дээрх өдрүүдэд зохион байгуулж, мэдээ мэдээлэл болон тайлбар, зөвлөгөө өгч, тус тусын газартаа зохион явуулсаар иржээ. Харин өнгөрсөн жилийн 3 сарын 11-ний өдрийн (Японд болсон байгалийн гамшиг буюу Цүнами) нөлөөгөөр японд суралцах тухай семинарт оролцох хүний тоо багассан байна. (Монгол-Японы Төвөөс явуулсан “Японд суралцах мэдээллийн яармагт” 2010 онд 490 хүн, 2011 онд 512 хүн оролцсон).
Мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтыг өгөх хүний тоо ч эрс багассан юм. Тийм учраас энэ жил “Японд суралцах тухай семинар” болон “Японд суралцах мэдээллийн яармаг 2012”-ын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хамтран зохион байгуулсны үр дүнд хоёр өдрийн турш оролцогчдын тоо 1070 хүн болж өнгөрсөн жилийнхээс өссөн байна.
**************************************************************************************
“Японд суралцах мэдээллийн яармаг -2011”
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь 11-р сарын 5-ны бямба гарагт 2 дахь удаагийн “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион байгууллаа. Энэ өдөр Монголын Хүүхдийн Ордонд Японы Элчин Сайдын Яам, Японы Оюутныг Дэмжих Байгууллагын хамтарсан “Японд суралцах семинар”-ыг зэрэг зохион байгуулсан юм.
Энэ удаагийн мэдээллийн яармагт Японы Ёкохама Улсын Их Сургууль, Мэйжи Их Сургууль, Окаяма Их Сургууль, Олон Улсын Их Сургууль, Олон Улсын Христийн Шашны Их Сургууль, Хоккайдо Их Сургууль, Рицүмэйкан Их Сургууль,Тоокай Их Сургууль, Ямагүчи Их Сургууль гэсэн 9 сургууль оролцлоо. Өнгөрсөн жилтэй адил мэдээллийн яармаг нь тус тусын сургуулийн танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө өгөх хэлбэрээр явагдаж нийт 512 хүн оролцсон нь өнгөрсөн жилийн оролцогчдоос илүү байсан юм. Үүнээс 405 хүн санал асуулганд оролцлоо. Ийнхүү оюутан, сурагч олноор оролцсон нь тэдэнд Японд суралцах хүсэл эрмэлзэл их байгаагийн илрэл болов уу гэж бодож байна. Түүнчлэн энэ удаагийн яармагт Японоос оролцогч сургуулиудын тоо нэмэгдэж, цар хүрээгээ тэлснээр олон хүнийг хамруулж чадлаа. Мөн Хүүхдийн Ордонд зохиогдсон семинарт 180 хүн оролцсон юм. Ийнхүү тухайн өдрийн үйл ажиллагаануудад нийтдээ 700 орчим хүн оролцжээ.
Японд суралцахыг хүсэгчдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд цаашдаа ч Монгол-Японы Төвийн хамт олон бүх чадлаараа хичээнгүйлэн ажиллах болно. Үүний нэг илрэл нь Японд суралцахыг дэмжих үйлчилгээг явуулж байгаа билээ. Японд суралцах бүртгэл болон шалгалтыг зохион байгуулах зэрэгт төвийн зүгээс анги, танхимаа түрээслэж байгаа нь Японы сургуулиудын үйл ажиллагааг дэмжсэн үйлчилгээ юм.
Алс холоос хүрэлцэн ирж, Монголын ирээдүй болсон оюутан залууст маань өөрсдийн сургуулиа танилцуулан, басхүү ганцаарчилсан зөвлөгөө өгсөн нийт сургуулийн төлөөлөгч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн Монголын боловсролын байгууллагын хамтран ажилласан хүмүүстээ баярласан талархснаа илэрхийлж байна.
***********************************************************************************************************************
10-р сарын 9-ны Бямба гарагт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс анх удаа “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөр Монголын Хүүхдийн Ордонд Японы Элчин Сайдын Яам болон Оюутныг дэмжих Японы байгууллага (ЖАССО)-гийн хамтарсан “Японд суралцах тухай семинар” зохион байгуулагдсан бөгөөд мэдээллийн яармаг, семинар нь хоорондоо харилцан уялдаатай Японд суралцах тухай цогц мэдээллийг өгөх зорилготой зохион байгуулагдсан үйл ажиллагаа юм.
Ихэнх оролцогчид японд суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байсны сацуу хэлний чадвар сайтай хүмүүс их байсан тул ганцаарчилсан зөвөлгөө өгөх хэсэгт тухайн сургуулийн төлөөлөгчтэй шууд харилцан ярьж, зөвөлгөө авч байгаа нь энд тэндгүй харагдаж байсан юм. Ийнхүү их сургуулиудын төлөөлөгч, японд суралцахыг хүсэгчдийн хувьд багагүй мэдээллийг хоорондоо солилцож чадсан өдөрлөг болж өндөрлөлөө.
Мөн Хүүхдийн Ордонд явагдсан семинарын оролцогчдын тоог нэгтгэхэд, 2 үйл ажиллагаанд нийт 1100 гаруй хүн хамрагдсан нь Монголын хүүхэд, залуучуудын Японд суралцах хүсэл сонирхол хир их байгаагийн тод жишээ гэж хэлж болно.
2008 оны статистикийн судалгаанаас үзэхэд, Японд 1145 Монгол оюутан суралцаж байгаа нь нийт хүн амын тоотой харьцуулахад, ихээхэн өндөр үзүүлэлт бөгөөд японд суралцаж байгаа хүний тоогоороо дэлхийд 1-рт орж байна. Түүнчлэн Японы засгийн газраас 2008 онд “300 мянган оюутныг Японд суралцуулах хөтөлбөр”-ийг тайлагнаж, улмаар 2020 он хүртэл гадаад оюутны тоог одоогийн 120 мянгаас 300 мянга хүртэл нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.
Цаашид Японд суралцах хүсэлтэй оюутнуудыг дэмжих үйл ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү байдлыг дэмжих зорилгоор тус төв нь ирэх жил ч мөн адил Японд суралцах мэдээллийн яармагийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа тул Японд суралцах хүсэлтэй хүн бүхнийг уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг урьж байна.