Монгол Японы төвийн бизнесийн сургалтын энэ жилийн хамгийн сүүлийн сургалт болох “Үйлдвэрлэлийн удирдлага” ахисан түвшний сургалт 12 сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтыг Панасоник корпорацид 30 гаруй жил ажиллаж буй, Малайз, Тайланд, Хятад, Вьетнам, Индонез улсуудад Үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөн ажилладаг Такаяасү Мицүхарү багш удирдан явуулсан юм.
Тус сургалт нь үйлдвэрлэлийн удирдлагын ерөнхий ойлголт, чанарын удирдлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын удирдлага, 5S хөдөлгөөн, менежментийн чадвараа сайжруулах зэрэг агуулгын хүрээнд явагдлаа.
Мөн оригами цаасаар цаасан шувуу нугалах дасгалаар дамжуулан масс үйлдвэрлэл, ширхэгийн үйлдвэрлэл, cell үйлдвэрлэл зэрэг үйлдвэрлэлийн 3 арга барилын давуу болон сул талыг суралцагчдад ойлгуулсан юм.
Сургалтад хамрагдсан нийт сургалцагчдадаа бизнесийн өндөр амжилт хүсч, сургалтаас сурч мэдсэн мэдлэгээ ашиглан үйлдвэрлэлийн процессоо улам сайжруулан амжилттай ажиллахыг хүсье.