ТӨВИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголын зах зээлийн эдийн засагт хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам болон МУИС-н хамтарсан төсөл хэлбэрээр 2002 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсрол, хамтын ажиллагаа гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулж байна. 2012 оноос япон хэлний боловсрол болоод хоёр орны хамтын ажиллагааны хувьд Япон сантай хамтран ажиллаж байна. Мөн өнөөг хүртэл бий болгосон харилцаа холбоогоо үр дүнтэйгээр ашиглан Япон, Монголын бизнесийн гүүр болон ажиллахыг зорьж байна. 

2002.01.22

ЖАЙКА болон МУИС-ийн оролцоотойгоор Төслийн нэгдүгээр үе шатыг эхлүүлсэн.

2002.03.14

Япон улсын засгийн газраас Монгол-Японы Төвийн үйл ажиллагааг явуулах барилга байгууламж тоног  төхөөрөмжинд  зориулан нийт 4.43 сая ам доллар буцалтгүй тусламж болгон олгосон юм. (Барилгын талбайн хэмжээ нь 1,520 m2, нийт талбайн хэмжээ нь 7,000 m2)

2002.06.21

Японы эрхэм дээд ханхүү Акишинономия, Гүнж Кикогийн хамт оролцсон нээлтийн ёслолоор үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.

2007.01.22

Төслийн хоёрдугаар үе шат эхэллээ.(2012 оны 1 сарын 21 хүртэл)

2007.07.16

Төвийн 5 жилийн ойн арга хэмжээнд Японы эрхэм дээд угсаа залгамжлах ханхүү Нарүхито морилон ирсэн.

2009.07.03

Үйлчлүүлэгчдийн тоо давхардсан тоогоор 1,000,000-д хүрлээ.

2012.01.22

ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагаа бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх төслийг эхлүүлэв.

2012.04.01

Япон Сангийн Хэлний Төвийн төслийг эхлүүлэв.        

2012.04.13

Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн болов.

2012 06.21

Төв байгуулагдсны 10 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулав.

2015.04.22

Бизнесийн Хүний Нөөцийг Хөгжүүлэх, Хамтын Ажиллагааны Суурийг Бэхжүүлэх Төслийг эхлүүлэв.

2016.04.01

Үйлчлүүлэгчдийн тоо давхардсан тоогоор 2,000,000-д хүрлээ.

2017.06.14

Канэко Харүкогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол

2017.06.21

Төв байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулав.