БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Бизнесийн хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагаа
2016 онд Монгол-Япон хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”(EPA) хэрэгжиж эхэлснээр Монголын компаниуд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Японы зах зээлд нийлүүлэх эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Японы зах зээлд нэвтрэхийн тулд “Мэдээлэл авах боломж” болон Монгол болон Японы компаниуд “Хамтын ажиллагаа” эхлүүлэх орчин шаардлагатай байгаа билээ.
Хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд 2017 оны 10 сараас Монгол-Японы төвд ЖАЙКА-ийн мэргэжилтэн томилогдон доорх үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
Бидний үзүүлэх үйлчилгээ:
•    Японы зах зээлд нэвтрэхэд шаардлагатай зөвлөгөө
•    Японы зах зээлд нэвтрэхийг зорьж буй компанийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэж, Япон компаниудад танилцуулах үйлчилгээ,
•    Тус мэдээллийн санд түшиглэн хоёр орны компанийг зуучлах зэрэг болно
Монгол дахь бизнесийн орчинтой танилцахаар ирсэн Япон компанийн хамтран ажиллах боломжтой монгол компанийг сонгож, хоёр талд харилцан ашигтай байх бизнесийн хамтын ажиллагааг явуулах болно.
Мөн Монгол-Японы төвд бизнес уулзалтууд болон үзэсгэлэн явуулахаар төлөвлөж байна.
Эдгээр үйлчилгээг Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалт төгсөгчдөд голчлон үзүүлэх юм.