БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ УДИРДАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЛЭГ ТӨДИЙГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА ДАХЬ ӨГӨГДӨЛ БОЛОН AI АШИГЛАЛТЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ, AI ЭРИН ҮЕ ДЭХ УДИРДАХ АЖИЛТНЫ ҮҮРГИЙН ТАЛААР ЯПОН ТУРШЛАГАТАЙ БАГШААС СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ.
46 мин

1. Сургалтын товч агуулга: Энэхүү сургалтаар үйлдвэрийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн ашиглах боломжтой, бүтээмж болон чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн сайжруулалтын үйл ажиллагааны мэдлэг, арга барилыг эзэмшинэ. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, аюулгүй болгоход чиглэсэн “Япон маягийн менежмент, удирдлагын арга барил”-д суралцаж, түүнийг өөрийн үйлдвэрийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх, практикт ашиглах чадварыг хөгжүүлнэ.Түүнчлэн сүүлийн үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн AI болон дижитал технологийн хэрэглээг үйлдвэрлэлийн талбар дахь сайжруулалтын үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл хэмээн авч үзэж, ашиглах боломжийг судална.

2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.

3. Хичээллэх өдөр, цаг: 2026.11.02-11.06 (Даваа-Баасан),  14:00-18:30

4. Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаалтнууд болон менежерүүд

5. Сургалтын төлбөр: 425,000 төгрөг

※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6. Хичээл заах багш: Такаясү Мицүхарү

Platz ХК-ийн Чанарын баталгаажуулалтын хэлтэст ажилладаг.

“Micchi Takayasu Coaching Lab”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн

Ажлын туршлага:

  • 2017-2026 онд Панасоник бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сургалтын төв, сургалт төлөвлөлт, тус корпорацийн япон болон гадаад дахь хүний нөөцийн сургалтын багш
  • 2012-2018 онд “Panasonic Business Communication BU (глобал үйлдвэрлэлийн хэлтэс Үйлдвэрлэлийн технологи, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга)
  • 2002-2012 онд “Panasonic Office Product” үйл ажиллагааны хэлтэс (факс, электрон хавтан хөгжүүлэлтийн хэлтсийн дарга)
  • 1998-2002 онд “Panasonic System Networks Malaysia” (Үйлдвэрлэлийн технологийн хэлтэс, R&D хэлтсийн үүсгэн байгуулалтыг хариуцаж ажилласан)
  • 1987-1998 онд “Кюүшү Мацүшита Дэнки” ХХК-д Мэдээллийн тоног төхөөрөмж шинэ бүтээгдэхүүний загвар, хөгжүүлэлтийн хэлтэст ажиллаж байсан туршлагатай. 

7.Сургалтынагуулга: Дэлгэрэнгүй хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

  • Удирдах ажилтны үүрэг ба тавигдах шаардлага 
  • Үйлдвэрлэлийн удирдлагын тухай 
  • Материалын худалдан авалт; үйлдвэрлэлийн өртөг ба бараа материалын удирдлага 
  • Үйлдвэрлэлийн удирдлага дахь өгөгдөл болон AI ашиглалтын үндсэн ойлголт 
  • Процессын удирдлага; процессын сайжруулалт, шугамын баланс 
  • Доголдлын шалтгааныг цэгцлэх, тайлан боловсруулахад AI ашиглах үеийн анхаарах зүйлс
  • PDCA удирдлага, ажлын процессын зураглал 
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент 
  • 5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх 
  • AI ашиглахаас өмнө шаардлагатай стандартчилал, эмх цэгц
  • Хүний нөөцийг хөгжүүлэх практик 
  • AI эрин үе дэх удирдах ажилтны үүрэг 

8. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл:

1. Бүртгэлийн хугацаа: 2026.10.06 – 2026.10.30 (Баасан) 

   ※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

2. Бүртгүүлэх: Та ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.

10.Холбоо барих:

 Утас:   7511-0879 (Ext.3), 8063-0879

Цахим шуудан: business.course@japan-center.edu.mn