
AI-ТАЙ ХАМТ ИРЭЭДҮЙН БИЗНЕСЭЭ БҮТЭЭ!
ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТУСГАСАН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ AI-ТАЙ ХАМТ БОЛОВСРУУЛЦГААЯ!
"AI ЭРИН ҮЕД БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ НЬ" СЭДЭВТ 3 ӨДРИЙН ПРАКТИК СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
1. Сургалтын товч агуулга:
Хиймэл оюун ухаан /AI/ хурдацтай хөгжиж буй өнөө үед AI-ийг сэтгэлгээний түншээ болгон зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгчдөө судалж, хэрэглэгчийн үнэ цэнийг тусгасан бизнес төлөвлөгөөг боловсруулах чадварыг эзэмшинэ.
2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг: 2026.09.23-09.25 (Лхагва-Баасан), 14:00-18:30
※ Сургалт зөвхөн танхимаар явагдана.
4. Хамрагдах хүн: Бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэхээр зэхэж буй хүмүүс
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
- Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 255,000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7.Хичээл заах багш: Дэгүчи Саторү
Зөвлөх үйлчилгээний SMD Works ХХК-ийн гүйцэтгэх захирал
Боловсрол:
- Японы Хитоцүбаши Их Сургууль, эдийн засгийн чиглэлээр бакалавр
- АНУ-ын Жиоржиа Их Сургууль, Sherpa коучинг программын ерөнхий коучингийн зэрэг
Ажлын туршлага:
- Панасоник корпорацийн Япон болон АНУ дахь салбарт 40 гаруй жил ажиллаж байсан.
- 2013-2021 онд Panasonic Automotive Systems America, дэд захирал
- 1979-2013 онд Панасоник корпорацийн АНУ дахь салбар, захирал
- Германы Хамбург хот, АНУ-ын Жиоржиа мужуудад автомашины хэрэгслийн болон утасгүй төхөөрөмжийн төслүүд дээр ажиллаж байсан.
8. Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл: Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2026.08.28 (Баасан) – 2026.09.21 (Даваа) 09:00-18:00
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх: Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.
https://forms.cloud.microsoft/r/xLLiXUEn3q?origin=lprLink
11.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: business.course@japan-center.mn





