Нээлттэй семинарын бүртгэл эхэллээ
Та үйлдвэрлэлийн салбарт ажилладаг бол дараах семинарт хүрэлцэн ирээрэй.
1) Семинарын зорилго:
Үйлдвэрлэлийн салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь эмх цэгц, үр ашигтай зарцуулалт билээ. Тиймээс Японы олон үйлдвэр, компаниудын амжилттай хэрэгжүүлж буй арга барил, жишээнээс суралцан, эмх цэгцтэй орчинд ажиллахын ашиг тус, үнэ цэн, аргачлалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

2) Хугацаа: 2029.09.22 /Мягмар/ 15:00-17:00 цагт
3) Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн салбарын удирдах ажилтан болон үйлдвэрлэлийн орчинд ажиллаж буй ажилчид зэрэг хүссэн хүн бүрт нээлттэй
4) Семинарын төлбөр: 45,000₮
5) Багш: Хасэгава Макото
- Механикийн инженер
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын (механик) зөвлөх
- “Хасэгава менежмент консалтинг” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх
- Япон улсын Нийгата мужийн техник технологийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн
6) Семинарын агуулга:
- Үйлдвэрлэлийн талбайн кайзэний тухай. 5S бол кайзэний эхний алхам юм
- 5S гэж юу вэ? – Эмхлэх, цэгцлэх, цэвэрлэх, хэвшүүлэх, сахилга бат
- 5S-ийн жинхэнэ зорилго болон байгууллагад зөв хэрэгжүүлэх арга
- Бодит асуудлыг олж харах, тодорхойлох – Групп практик дасгал
- Бодит жишээ, кейсээр суралцах – 5S-ийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагын жишээ танилцуулах
- Асуулт, хариулт / Харилцан ярилцлага
7) Бүртгэл: Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://forms.cloud.microsoft/r/mUp5CNjYt2?origin=lprLink
8) Холбоо барих:
Утас: 8067-0879, 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: businesskouryu@japan-center.edu.mn
https://www.facebook.com/Mojc.business





