ҮНДСЭН СУРГАЛТ
ҮНДСЭН СУРГАЛТ

1) Сургалтын танилцуулга:

 Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

    Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн гэсэн үндсэн 6 сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана. Удирдлагын ангид нэмэлтээр “Комплаенс” болон ахисан түвшний нэг сэдэв хичээл сонгон суралцана.

2) Сургалтын давуу тал:

  • 22 жилийн туршлага
  • Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
  • Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн
  • Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж
  • Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
  • Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно
  • Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно
  • Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат кино үзэх  

3) Хугацаа:  2025 оны 1-р сараас 2025 оны 4-р сар хүртэл     

4) Хамрагдах хүмүүс болон зорилго:

  • Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.

Монголын аж ахуй нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.

  • Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.

Аж ахуй нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг олгох.

5) Сургалтын төлбөр: Удирдлагын анги /СЕО/: 2,151,000₮

                                        Менежерийн анги:           1,674,000₮             

Сургалтын хуваарьтай ЭНД дарж танилцана уу.