БИЗНЕСИЙН СУРГАЛТ
СТРАТЕГИТ KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2023-05-29

1. Сургалтын танилцуулга:

Сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлага ихээхэн дэлгэрч байгаагийн зэрэгцээ KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг нэвтрүүлж буй байгууллагуудын тоо нэмэгдсээр байна. Уг сургалтаар ур чадварыг хөгжүүлэх гол тогтолцоо болох “Чадамжийг хөгжүүлэх бодлого”-ын талаар дасгал ажил хийж, чадамжийг хөгжүүлэх аргачлалыг бодитоор эзэмшинэ.

2. Хугацаа: 2023.06.19-23 (Даваа-Баасан),  15:00-19:30

3. Хамрагдах хүн: KPI-ийг хэрэгжүүлж буй байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, бизнесийн зөвлөхүүд

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

5. Сургалтын төлбөр: 280.000 төгрөг

6. Хичээл заах багш: Кавагүчи Шиничиро (Ph.D)

Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх, MSCI компанид ТУЗ-ийн дарга, Азийн бүтээмжийн төвийн мэргэжилтэн, EBRD зөвлөх, ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн, Монгол-Японы төвийн богино хугацааны мэргэжилтнээр тус тус ажиллаж буй бөгөөд 2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.

7. Сургалтын хөтөлбөр: 

Огноо Агуулга Цаг
2023.06.19-06.21 (Даваа-Лхагва) Нэгдүгээр бүлэг: Эрсдэлийн удирдлага болон стратегийг хэрэгжүүлэхэд стратегич KPI-г хэрэгжүүлэх алхам Сургалт: 15:00-19:30
 
Завсарлага: 16:20-16:30 /10 мин/ 17:50-18:10 /20 мин/
1-1. Зорилгыг тодорхойлох
1-2. Бизнесийн орчны шинжилгээ
1-3. Стратегийн болон тактикийн зорилго (SKGI)-ыг   боловсруулах
1-4. Амжилтын түлхүүр хүчин зүйлс (CSF) болон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI)-ийг тодорхойлох
1-5. KPI удирдлага болон эрсдэлийн удирдлага
2023.06.22-06.23 (Пүрэв-Баасан) Хоёрдугаар бүлэг: KPI болон цогц чадамж (Competence)–ийг агуулсан стратегийн хүний нөөцийн менежментийг бий болгох
2-1. Хувь хүний KPI болон цогц чадамж (Competence)
2-2. Ажлын шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолт
2-3. Бизнес процессийн шинжилгээ, бизнес процессийн тодорхойлолт
2-4. KPI болон цогц чадамж (Competence)-ийг уялдуулсан цалин урамшууллын дизайн
2-5. Стратегийн хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд KPI болон цогц чадамж (Competence)-ийг ашигласан жишээ 

8. Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл: Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих:

Утас:                           7511-0879(Ext.3) , 8063-0879
Цахим хаяг:              
jargalmaa@japan-center.mn , tsatsral@japan-center.mn

Фэйсбүүк хуудас:      https://www.facebook.com/Mojc.business