БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО БА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ
15 цаг 0 мин

1) Сургалтын танилцуулга:

Нийгэм, эдийн засаг, улс төр, технологи, хүрээлэн буй орчны хурдан өөрчлөлт хэрхэн дэлхий ертөнц, хүн төрөлхтний хөгжилд эрчимтэй нөлөөлж байгаа талаар авч үзэж, ялангуяа бизнесийн орчны өөрчлөлтийг тодруулна. Компанийн засаглал, удирдлагын тогтолцоо яагаад өндөр ач холбогдолтой талаар үзнэ. Компанийн засаглалын суурь онолууд, үзэл баримтлал, практик асуудлуудыг ярилцаж, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн ялгаатай чиг үүргүүдийг ойлгож, сайн засаглалтай байгууллага ямар үр ашиг, өгөөжийг бий болгодог талаар хэлэлцүүлэг хийнэ. Төгсгөлд нь бизнесийн ёс зүй, хариуцлагын талаар нэгдсэн ойлголттой болж, сайн засаглалтай байгууллага хэрхэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгодог, түүнээс ямар үр ашиг хүртэх боломжтой талаар судална.

Хамрагдах хүн:   Компанийн засаглал, комплаенсын талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүр

Сургалтын төлбөр: 128,000₮
Хичээл заах багш: С.Санасэр/Ph.D/

-МУИС-Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн багш

-Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш

Хичээлийн агуулга:
    ・Хурдан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц ба бизнесийн орчин
    ・Компанийн засаглал ба удирдлагын тогтолцоо
    ・Хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл ба гүйцэтгэх удирдлага

   ・Компанийн хариуцлага ба бизнесийн ёс зүй

Гэрчилгээ:
Сургалтад хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: ЭНД ДАРЖ  бүртгүүлнэ үү.

11) Сургалтын танилцуулага ТАТАЖ АВАХ:  

12) Холбоо барих:
Утас:                       7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан:     
business@japan-center.edu.mn

Цахим хуудас:       https://japan-center.edu.mn/