
Ном товхимол хайх:
1.Бүх номыг төрөлжүүлэн кодлож, тавиур тус бүрээр ангилсан байгаа тул төрлөөр нь хайж болно.
2.Электрон каталоги болон интернэтээс ном товхимол хайх бол энд дарна уу.
Жич: Уншиж ашиглаж, дууссаны дараа ном, товхимолоо “Буцаах тавиур”-т тавина уу.
Ном товхимол гэрээр олгох журам:
- Үйлчлүүлэгч нь нэг удаад 1-4 ном товхимолыг гэрээр авах боломжтой.
- Нэг ном өдрийн 400 төгрөг (2 ном авбал өдрийн 800₮ бодогдоно гэсэн үг.)
- Япон хэлний сурах бичиг, сургалтын хуурцаг мөн өдрийн 400 төгрөг.
- Буцаах хугацаа хэтэрвэл 1ш материал өдрийн 500 төгрөгний торгууль нэмж төлөх шаардлагатай.
Ном товхимол зээлэхдээ:
- иргэний үнэмлэх,
- уншигчийн үнэмлэхээ үлдээнэ.
Зээлсэн номын хугацааг нэг удаа 7 хоногоор сунгах боломжтой. Сунгах тохиолдолд утсаар болон биеэр ирж мэдэгдэнэ.
Хувилах үйлчилгээ:
Хэрэгтэй ном товхимолоо хувилуулж болох бөгөөд хувилуулах материалаа захиалгын хуудсанд тэмдэглэн номын санчид өгнө.
Зохиогчийн эрхийн хуулийн үүднээс нэг номноос 50 хүртэлх нүүрийг, нэг удаад
3 хүртэлх ном, сурах бичиг хувилуулах боломжтой.
Номын сан хаахаас 15 минутын өмнө хүртэлх хугацаанд захиалгыг хүлээн авна.
Хувилах үйлчилгээний тариф:
Хар цагаан А4 1 нүүр - 100 төгрөг
А3 1 нүүр - 200 төгрөг
Өнгөт А4 1 нүүр - 600 төгрөг
А3 1 нүүр - 1200 төгрөг
Интернэтийн хэсэг:
Япон , монгол, англи хэлний фондтой, интернэтэд холбогдсон өндөр хурд бүхий орчин үеийн компьютерийг ашиглах боломжтой.
- Интернэт болон компьютер ашиглах бол уншигчийн үнэмлэхээ номын санчид өгөн цагаа тэмдэглүүлнэ.
Интернэт , компьютер ашиглалтын төлбөр 1 цаг нь 600 төгрөг.
Интернэт , компьютер ашиглаж дуусаад номын санчаас үнэмлэхээ авч тооцоогоо хийнэ.
Та компьютерээс хэрэгтэй материалаа хэвлүүлж болно.
Хар цагаан 1 нүүр - 100 төгрөг
Өнгөт 1 нүүр - 600 төгрөг
Видео хэсэг:
Номын санд суурилуулсан аудио, видео төхөөрөмжүүдээр япон хэлний сургалтын видео, кассет, японы хүүхэлдэйн болон олон ангит кино, баримтат бичлэгүүдээс үзэн , ярианыхаа чадвараа сайжруулах боломжтой.
Видео бичлэг болон кассет, CD ашиглах заавар:
- Уншигчийн үнэмлэхээ номын санчид өнгө.
- Ашиглах видео бичлэг, кассет, чихэвч зэргийг номын санчаас авах.
- Ашиглаж дуусаад бүгдийг нь тоо ёсоор нь номын санчид хүлээлгэж өгнө.