1. Сургалтын товч агуулга:
Үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаалтнууд эсвэл менежерүүд QCD (Quality, Cost, Delivery)-ийн менежментийн үндсийг сурч, ажлын үр ашгийг дээшлүүлэх, манлайлагчийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өөрийн үйлдвэрт хэрэгжүүлж, өндөр чанар, бүтээмжтэй үйлдвэрлэл явуулах арга барилд суралцана.
2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг: 2023.12.04-12.08 (Даваа-Баасан), 15:00-19:30
4. Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаалтнууд эсвэл менежерүүд
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
- Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 280,000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7. Хичээл заах багш: Такаяасү Мицүхарү
Малайз, Тайланд, Хятад, Вьетнам, Индонез улсуудад Үйлдвэрлэлийн сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байгаа.
Ажлын туршлага:
- 2016-2021 онд Панасоник корпорацийн Гадаад дахь үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжил хариуцсан менежер
- 2012-2016 онд Panasonic System Networks ХХК-д Office Products Global Үйлдвэрлэлийн хэлтсийн менежерээс хэлтсийн дарга,
- 2002-2012 онд Panasonic System Networks ХХК-д Механизм хөгжүүлэх багийн ахлахаас хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан.
- 1998-2002 онд Панасоник корпорацийн Малайз дахь салбар, R&D төвийн механизмын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
- 1987-1998 онд Кюүшү Мацүшита Дэнки ХХК-д Мэдээллийн тоног төхөөрөмж шинэ бүтээгдэхүүний загвар, үйлдвэрийн технологийн хэлтэст ажиллаж байсан туршлагатай.
8. Сургалтын хөтөлбөр:
Өдөр |
Агуулга |
Цагийн хуваарь |
12 сарын 4 |
- Сургалтын агуулга, багшийн танилцуулга - Үйлдвэрлэлийн удирдлагын тухай - Дамжлагын сайжруулалт |
Хичээлийн цаг
Завсарлага /10 мин/ /20 мин/ |
12 сарын 5 |
-Дамжлагын сайжруулалт - Чанарын удирдлага
|
|
12 сарын 6 |
- Аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент -“5S хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх нь
|
|
12 сарын 7 |
- Менежментийн ур чадварыг сайжруулах |
|
12 сарын 8 |
- Хүний нөөцийн сургалт, хөгжил - Багийн илтгэл, асуулт хариулт
|
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2023.11.7 (Мягмар) – 2023.11.30 (Пүрэв) 09:00-18:00
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх: Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/bcgpzGQZDw
11.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: bayarmaa@japan-center.mn
dorjpurev@japan-center.mn
jargalmaa@japan-center.mn