БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХ ВЭ? ахисан түвшний сургалт
2023-09-20

ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫН ТУЛД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?   

Энэхүү сургалтаар японы зах зээлд нэвтрэхэд тулгардаг асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга зам, ололт амжилт, алдаа дутагдлыг жишээгээр тайлбарлах бөгөөд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд амжилттай гаргах үйл явцад суралцана.

Сургалтад хамрагдсанаар:

  • Бизнесээ гадаадын зах зээлд гаргах төлөвлөгөө боловсруулах явцад суралцах бөгөөд эхний алхам болох үзэсгэлэн яармагт оролцохдоо юунд анхаарах, үр дүнтэй оролцох  арга барил.
  • Олон улсын худалдаанд анхаарах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний хяналт
  • Гадаад зах зээл дэх бүтээгдэхүүнүүдтэй холбоотой төрөл бүрийн бизнес төлөвлөгөө
  • Тухайн бүс нутгийн нөөц бололцоо
  • Бизнес түнштэй хэлэлцээр хийхэд анхаарах ёстой зүйлсийг  тайлбарлах болно.

Хичээллэх өдөр, цаг:

2023.10.09-13 (Даваа-Баасан), 15:00-19:30

 Хамрагдах хүн:

Гадны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж буй болон олон улсын үзэсгэлэн яармагт оролцохоор төлөвлөж буй компанийн удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрлэгчид, худалдаа аж үйлдвэрийн танхимуудын гадаад зах зээл хариуцсан мэргэжилтнүүд

Сургалтын төлбөр: 280.000 төгрөг

Хичээл заах багш: Хиракава Масаказү

“M’s Консалтинг” ХК-ийн ерөнхий захирал

• 1990-2000 онд “Номура ассет менежмент” ХК,

• 2000-2005 онд Intec It LLC (Одоогийн “SX Капитал ХК”),

• 2005-2014 онд LexisNexis Japan компаниудад ажиллаж байсан.

2014 оноос бие даан компаниа байгуулж, Start up-Гарааны бизнес эхлүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ, урт болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, шинэ бизнесийн санаа гаргах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, M&A, Бизнес стратегийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ, Venture capital-ийн санхүүжилтээр бизнес хөгжлийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх, Гадаад худалдаатай холбоотой зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 Бүртгэлийн хугацаа: 2023.09.11 (Даваа) - 10.05 (Пүрэв) 09:00-18:00

 Бүртгүүлэх холбоос: https://rb.gy/wsuuh

7511-0879 (Ext.3), 8063-0879