ЯПОН ОРНООР

Япон улс бол ардчилсан улс юм. 1947 онд батлагдсан тус улсын Үндсэн Xууль нь дараахи гурван зарчим дээр тулгуурладаг: ард түмний тусгаар тогтнол, хүний эрх болон энх тайвныг хамгаалах гэсэн зарчмууд юм.

Япончууд 20 нас хүрч байж сонгуульд оролцох эрхтэй болдог. Японы парламент нь хоёр танхимаас бүрддэг: Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөлийн танхим. Ерөнхий сайдаа сонгохдоо Америк эсвэл Франц шиг шууд сонгодоггүй. Японы засгийн газар нь Британи болон Канад шиг парламентийн танхимийн системтэй. Энэ нь парламентийн гишүүд нь дотроосоо өөрсдөө ерөнхий сайдаа сонгодог гэсэн үг ба сонгогдсон ерөнхий сайд нь өөрийн багийг бүрдүүлж улс орноо удирддаг.

Засгийн газар нь хууль тогтоох , гүйцэтгэx, шүүх гэсэн гурван танхимд хуваагддаг. Танхим тус бүр бие даасан ба бусад хоёр танхимаа хянаж байдаг. Ингэх нь аль нэг танхимд эрх мэдэл хэт төвлөрөхөөс сэргийлж хүмүүсийн эрх чөлөөг хамгаалдаг.

Японы Эзэн хаан бол улс орон болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг юм. Хэдий тийм боловч Эзэн хаан нь засгийн газрын үйл ажиллагаанд оролцдоггүй. Бүс нутгуудын засаг захиргааны даргууд орон нутгийн сонгуулиар сонгогддог.

Агуулга

Өгөгдөл

Нутаг дэвсгэрийн хэмжээ

377,819 км2

Хүн амын тоо

126,870,000

Албан ёсны хэл

Япон хэл

Нийслэл хот

Токио

Үндэсний нийт бүтээгдэхүүн (1 хүн)

34,210 $

Мөнгөний нэгж

иен

Дундаж агаарын хэм (зун)

27.1 (Токио)

Дундаж агаарын хэм (өвөл)

5.8 (Токио)

Уулархаг нутгийн эзлэх хувь

71 %

 

Сар өдөр

Нэр

1-р сарын 1-3

Шинэ жил

1-р сарын 2 дахь долоо хоногийн эхний өдөр

Насанд хүрсний баяр (20 нас хүрсний баяр)

2-р сарын 11

Улс тунхагласны баяр

3-р сарын 21

Хаврын баяр

4-р сарын 29

Ногоон өдөр (өмнөх эзэн хааны төрсөн өдөр)

5-р сарын 3

Үндсэн хуулийн баярын өдөр

5-р сарын 5

Хүүхдийн өдөр

7-р сарын 3 дахь долоо хоногийн эхний өдөр

Далайн өдөр

9-р сарын 15

Ахмадын өдөр

9-р сарын 23

Намрын баяр

10-р сарын 2 дахь долоо хоногийн эхний өдөр

Спортын баяр

11-р сарын 3

Соёлын өдөр

11-р сарын 23

Хөдөлмөрийн өдөр

12-р сарын 23

Эзэн хааны төрсөн өдөр