АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ

Япон мэргэжилтэн багш нар Монголын өнөөгийн нөхцөл байдалд эрэлт хэрэгцээтэй сэдвүүдээр ахисан түвшний сургалтыг явуулдаг.

Тухайлбал "Дэлгүүрийн удирдлага", "Санхүүгийн удирдлага", "Хүний нөөцийн удирдлага" зэрэг сургалтууд нь тухайн сэдвээр мэргэжилтэн багш нар Япон болон олон улсын кэйсүүдийг ашиглан суралцагч өөрийн байгууллагад шууд хэрэгжүүлэхүйц мэдлэг мэдээллийг олгох зорилготой практик сургалт юм.

*Энэ жил Covid 19-ийн онцгой нөхцөл байдлын улмаас гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа билээ. Иймд Япон мэргэжилтэн багш нар цахимаар сургалт явуулахаар төлөвлөгдөж байна. Цахим сургалтын явцад тухайн мэргэжлийн үндэсний сургагч багш /Монгол багш/ танхимд сургалтыг удирдан явуулах болно.

Сургалтын дэлгэрэнгүйг энэ жилийн ахисан түвшний сургалтын хуваариас харна уу.

2022-2023 оны ахисан түвшний сургалттай ЭНД дарж танилцана уу.