1. Танилцуулга:
Воркшопын зорилго:
Жижиг бизнест хашигдахгүйгээр, нийгмийн өнцгөөс харж үйл ажиллагаа, төсөл боловсруулж чадах эмэгтэйчүүдийг дэмжих.
- “Дуртай, сайн хийдэг зүйл” болон “өдөр тутмын мэдлэг” нь нийгэмд үнэ цэнтэй нөөц болохыг ойлгуулах.
- “Хэн нэгний бэрхшээл”-ээс эхэлж, түүнийг “арга зам” эсвэл “бизнес” болгон дахин боловсруулах сэтгэлгээний аргыг сурах.
- Бизнесээр дамжуулан хувь хүнээс эхлээд, бүс нутаг, цаашлаад нийгэм рүү харах өргөн хүрээний мэдрэмжийг хөгжүүлэх.
- Ирээдүйд бусад хүмүүстэй хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх эхлэлийг тавих боловсон хүчин бэлтгэх.
Хүлээгдэх үр дүн:
- Өөрийн “дуртай, сайн хийдэг зүйл, туршлага”-аа нийгэмд үнэ цэнтэй зүйл болгох.
- Өдөр тутмын анзаарсан зүйлсээ бизнес болгон хөгжүүлэх, системчлэх сэтгэлгээг эзэмших.
- Бусадтай хамтран ажиллаж, бизнесээ өргөжүүлэх хүсэл эрмэлзэл, төлөвлөх чадварыг хөгжүүлэх.

2. Хугацаа: 2026.09.16-17 (Лхагва, Пүрэв 14:00-17:00)
3. Хамрагдах хүн: Бизнестээ шинэ санаа олж авмаар байгаа болон бизнесийг салбарыг харах өнцгөө өөрчилмөөр байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон шинээр бизнесийн салбар руу орох хүсэлтэй эмэгтэйчүүд
4. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
5. Сургалтын төлбөр: 380,000 төгрөг
6. Хичээл заах багш:
Шиина Нозоми (Ph.D)
Хоккайдогийн их сургуулийн Аж үйлдвэр, академи, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих байгууллагын Онцгой эрх бүхий дэд профессор
2008 онд Хоккайдогийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Эрүүл мэндийн тэнхимийг төгссөн. Яаралтай тусламжийн эмнэлэгт ажиллахын зэрэгцээ бизнесийн удирдлагын магистрын зэрэг (MBA) хамгаалсан.
2014 онд Recrit Career компанийн борлуулалтын хэлтэст ажиллаж, Отарүгийн Худалдааны их сургуулийн цагийн багшаар ажиллаж байгаад,
2020 оноос Хоккайдогийн их сургуулийн Аж үйлдвэр, академийн хамтын ажиллагааг дэмжих байгууллагад ажиллах болсон. Тус байгууллагадаа Хоккайдогийн бүс нутгийн их сургуулиудад энтрепренершип (entrepreneurship) буюу бизнес эрхлэх сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Мөн 2016 онд Хоккайдод тусгайлан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, SNS маркетинг хийдэг K Project LLC зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан.
Дэлгэрэнгүй танилцуулга: https://researchmap.jp/nozomishiina
Канэширо Шүничиро
Mirai Studio Inc. -ын CEO, үүсгэн байгуулагч
Окинавагийн Үндэсний Технологийн Коллежийн (Окинава Косэн) ахисан түвшний хөтөлбөрийг төгссөн. Суралцаж байх хугацаандаа оюутны гарааны бизнес эхлүүлж байсан туршлагатай.
Recruit Holdings компанид шинэ бизнес хөгжүүлэх, шинэ байгууллага, баг нэгж байгуулах, стартап компани худалдан авах (M&A) зэрэг төсөлд оролцож байсан.
Бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 8 стартап компани байгуулсан бөгөөд үүнээс: 4 компани хөрөнгө оруулалт татсан, 1 компани амжилттай зарагдсан.
Одоогоор Mirai Studio-г үйл ажиллагааныхаа төв болгон ажиллуулж, өөрөө хөрөнгө оруулалт удирдлагад нь оролцохын зэрэгцээ, Косэн (технологийн коллеж)-ийн инженерүүдийн хүний нөөцийн экосистемийг бүрдүүлэх, бүс нутгийн бизнесийн хамтын бүтээн байгуулалтыг хөгжүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байна.
Дэлгэрэнгүй танилцуулга: https://miraistudio.co.jp
7. Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу
8. Бүртгэл: ЭНД дарж бүртгүүлнэ үү.
9. Холбоо барих: 8063-0879, business.course@japan-center.edu.mn






