2026 оны 1 дүгээр сарын 19–23-ны өдрүүдэд “Датад суурилсан маркетинг” сэдэвт бизнесийн практик сургалтыг Ямагүчи их сургуулийн Магистрын сургуулийн Инноваци ба Технологийн менежментийн тэнхимийн профессор, тэнхимийн эрхлэгч Фүкүёо Казүхиро багш удирдан амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар өгөгдөлд суурилсан маркетингийн онол, практик мэдлэгийг сүүлийн үеийн хиймэл оюун ухааныг ухаалгаар ашиглах аргачлалтай хослуулан заасан нь онцлог байв.

Сургалтын хүрээнд оролцогчид дата цуглуулах, анализ хийх, хэрэглэгчийн зан төлөвийг ойлгох, маркетингийн шийдвэрийг өгөгдөлд тулгуурлан гаргах зэрэг орчин үеийн маркетингийн чухал ур чадваруудыг бодит жишээ, кейс дээр багаар ажиллан эзэмшсэн нь сургалтыг илүү үр өгөөжтэй болголоо. Мөн дижитал сувгуудаас өгөгдөл олборлох, түүнийг бизнесийн стратегид хэрхэн үр дүнтэй ашиглах талаар практик аргачлалуудыг танилцуулсан нь сургалтын бас нэг давуу тал байв.
Фүкүёо багшийн удирдлага дор явагдсан энэхүү сургалт нь онолыг практиктай уялдуулсан, оролцогч төвтэй хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд сургалтад хамрагдагсдын зүгээс өндөр үнэлгээ авлаа. Оролцогчид сургалтын дараа дата-д суурилсан маркетингийг өөрсдийн байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд шууд нэвтрүүлэх боломж бүрдсэн гэдэгт итгэлтэй байна.
Манай дараагийн практик сургалт болох “KPI” сэдэвт сургалт 3 дугаар сарын 2–6-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.





