БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЯПОНЫ МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 30 ГАРУЙ ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ХИРАКАВА МАСАКАЗҮ БАГШ МАРКЕТИНГИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
17 цаг 33 мин

2025 оны 12-р сарын 8аас 12-ны хооронд зохион байгуулагдсан маркетингийн практик сургалтад барилга авто зам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эрүүл мэнд гэх мэт 15 салбарын нийт 36 оролцогч идэвхтэй хамрагдаж, практикт суурилсан, өндөр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө. Тус сургалт нь онолын мэдлэгээс илүүтэйгээр ажлын байран дээр шууд ашиглаж болох маркетингийн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэснээрээ онцлог байв.

Багшийн танилцуулга

Сургалтыг удирдан явуулсан Хиракава Масаказү багш нь Номүра ассет менежмент, SX Capital зэрэг томоохон байгууллагуудад ажиллаж, хөрөнгө оруулалт болон стратегийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм.

Тус сургалтын үеэр Алтай таван богд” дэлгүүрийн захирал, бизнесийн үндсэн сургалтын төгсөгч Буманцэцэг зочин илтгэгчээр ирж, өөрийнхөө маркетингд хэрэгжүүлж буй арга туршлагаас хуваалцлаа. Тэрээр маркетингд богино рийл, видеог голчлон хийхдээ бичлэгтээ өөрийн биеэр орж, бараагаа сурталчилдаг нь маш үр дүнтэй гэдгийг онцолсон юм. 
 

Оролцогчдын сэтгэгдлээс

“Ажлын байран дээрээ маргаашнаас нь хэрэгжүүлж болох ойлголтууд авлаа.”
“Зах зээлийг харах өнцөг маань илүү тодорхой боллоо”

Энэхүү маркетингийн сургалт нь оролцогчдын стратегийн сэтгэлгээ болон практик шийдвэр гаргах чадварыг нэгэн зэрэг ахиулсан, үнэ цэнэтэй туршлага боллоо. Цаашид ч бодит бизнес дээр хүчтэй, олон улсын түвшний сэтгэлгээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх чухал алхам болж үргэлжлэх нь гарцаагүй.

Манай дараагийн бизнесийн практик сургалт “Датад суурилсан маркетинг” сэдвээр 2026 оны 1 сарын 19-23-нд зохион байгуулгадах тул сонирхсон хүн бүхнийг урьж байна.

https://japan-center.edu.mn/a/23721