
1) Сургалтын танилцуулга:
Сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлага ихээхэн дэлгэрч байгаагийн зэрэгцээ KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг нэвтрүүлж буй байгууллагуудын тоо нэмэгдсээр байна.
Уг сургалтаар ур чадварыг хөгжүүлэх гол тогтолцоо болох “Чадамжийг хөгжүүлэх бодлого”-ын талаар дасгал ажил хийж, чадамжийг хөгжүүлэх аргачлалыг бодитоор эзэмшинэ.
2) Хугацаа: 2026.03.02-06 (Даваа-Баасан), 9:30-14:00
3) Хамрагдах хүн: KPI-ийг хэрэгжүүлж буй байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, бизнесийн зөвлөхүүд
4) Хамрагдах хүний тоо: 30 хүн
5) Сургалтын төлбөр: 425.000 төгрөг
6) Хичээл заах багш: Кавагүчи Шиничиро (Ph.D)
Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх, MSCI компанид ТУЗ-ийн дарга, Азийн бүтээмжийн төвийн мэргэжилтэн, EBRD зөвлөх, ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн, Монгол-Японы төвийн богино хугацааны мэргэжилтнээр тус тус ажиллаж буй бөгөөд 2002 оноос хойш Монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.
7) Сургалтын агуулга
| Огноо |
Агуулга |
Цаг |
|
2026.03.02-04 (Даваа-Лхагва) |
Нэгдүгээр бүлэг: Эрсдэлийн удирдлага болон стратегийг хэрэгжүүлэхэд стратегич KPI-г хэрэгжүүлэх алхам 1-1. Зорилгыг тодорхойлох 1-2. Бизнесийн орчны шинжилгээ 1-3. Стратегийн болон тактикийн зорилго (SKGI)-ыг боловсруулах 1-4. Амжилтын түлхүүр хүчин зүйлс (CSF) болон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI)-ийг тодорхойлох 1-5. KPI удирдлага болон эрсдэлийн удирдлага |
Сургалт: 09:30-14:00
Завсарлага: 10:50-11:00 /10 мин/ 12:20-12:40 /20 мин/
|
|
2026.03.05-06 (Пүрэв-Баасан)
|
Хоёрдугаар бүлэг: KPI болон цогц чадамж (Competence)–ийг агуулсан стратегийн хүний нөөцийн менежментийг бий болгох 2-1. Хувь хүний KPI болон цогц чадамж (Competence) 2-2. Ажлын шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолт 2-3. Бизнес процессийн шинжилгээ, бизнес процессийн тодорхойлолт 2-4. KPI болон цогц чадамж (Competence)-ийг уялдуулсан цалин урамшууллын дизайн 2-5. Стратегийн хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд KPI болон цогц чадамж (Competence)-ийг ашигласан жишээ |
8) Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
9) Бүртгэл: Доорх холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.
10) Дэлгэрэнгүй мэдээлэл: ЭНД ДАРЖ татаж авна уу
11) Бүртгүүлэх : https://forms.office.com/r/LDV80Bn6r0?origin=lprLink





