БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ХОККАЙДОГИЙН ИХ СУРГУУЛЬ, ХОККАЙ ГАКҮЭН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН АНХНЫ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-09-25

日本語は下にあります。。。

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (МЯТ) нь Хоккайдогийн их сургууль, Хоккай Гакүэн их сургуультай хамтран, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой анхны тусгай семинар, воркшопыг “Эмэгтэйчүүдийн өнцгөөс харсан бизнесийн шинэ хэв маяг” сэдвээр 9 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү семинарт Монголын бизнесийн салбарт ажиллаж буй 30 эмэгтэй оролцсон бөгөөд “Бизнес гэж юу вэ?” гэх суурь асуултаас эхлэн, дэлхийд амжилт гаргасан эмэгтэй бизнес эрхлэгчид хэрхэн шинэ санаа, шийдэл бий болгосон талаар бодит жишээн дээр суурилсан воркшоп явагдаж, шинэлэг бөгөөд үр өгөөжтэй сургалтын талбар болж чадлаа.

Мөн өдөр тутмын тулгамдсан асуудал, сайжруулах шаардлагатай зүйлсийг нийгмийн зорилготой уялдуулан шинэ бизнесийн санаа болгон хөгжүүлэх үйл явцыг багийн ажил болон нээлттэй хэлэлцүүлгийн явцад хамтран тунгаах боломжийг оролцогчдод олгосон юм.

Оролцогчдын зүгээс:

  • “Хайж байсан шинэ бизнесийн санаагаа олж чадлаа.”
  • “Япон багш нарын хичээл нь онол ба жишээг уялдуулсан тул маш ойлгомжтой, амьдралд ойр байлаа.”
  • “Иймэрхүү сургалт дахин зохион байгуулагдвал оролцмоор байна.”

гэсэн олон эерэг сэтгэгдэл авлаа.

Хоккайдогийн их сургууль, Хоккай Гакүэн их сургуулийн багш нар болон оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

北海道大学、北海学園大学とともに初となる女性起業家向けセミナーを開催(2025916日)

モンゴル・日本人材開発センター(MOJC)は、北海道大学、北海学園大学とともに女性の起業を支援する初の特別セミナー・ワークショップ 「女性の視点で生み出す新しいビジネスのカタチ」 を、916日に開催し、成功裏に終了しました。

モンゴルのビジネス運営に携わる30名の女性が参加した本セミナーは、「経営するとは何か」という根本的な問いから始まり、世界で活躍する女性起業家がどのように新しいアイデアを創出したのかを実例に基づき学ぶワークショップも盛り込まれ、新鮮で有意義な学びの場となりました。

また、身近にある課題や改善点を社会的な目的と結びつけ、新たなビジネスアイデアへと発展させるプロセスについて、グループワークやオープンディスカッションを通じて考える機会も提供されました。

参加者からは、

「探していた新しいビジネスアイデアを見つけることができた。」

「日本人講師の授業は理論と実例が組み合わさっており、非常にわかりやすかった」

「このような研修があればまた参加したい」

など、多くの高い評価をいただきました。

北海道大学、北海学園大学の先生方、ご参加くださった皆様に心より感謝申し上げます。