БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ШИЙДВЭР ГАРГАЛТ БА ХИЙМЭЛ ОЮУН" сэдэвт сургалт
7 цаг 12 мин

1. Зорилго:

Тус сургалтаар хувь хүн болон бизнесийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж буй дата, өгөгдөл түүний бүтэц, шинж чанарыг таних, төлөвлөх, бүрдүүлэх арга замыг судална. Мөн өгөгдөлд үндэслэн шийдвэр дэмжих боломжийг хиймэл оюун ухааны технологийн үндсэн ойлголтуудтай хослуулан суралцана. Суралцагч тодорхой өгөгдөл ашиглан шинжилгээ хийж, боломжит шийдвэрүүдийг төлөвлөнө. Суралцагчдад сэдэвт харгалзах суурь мэдлэг болон практик ур чадвар олгоно.

2. Хүлээгдэх үр дүн:

  • Өгөгдлийн төрөл, бүтэц, бүрдэл, засаглалын талаарх цогц ойлголт
  • Бизнесийн өгөгдлийг хэмжиж, боловсруулж болохуйц төлөвлөх боломж
  • Өгөгдөлд суурилсан шийдвэр дэмжих боломж
  • Хиймэл оюун ухааны технологийн ерөнхий ойлголт
  • Тодорхой жишээн дээр практик дадлага хийх

3. Хичээллэх өдөр, цаг: 2026.05.20-05.21 (Лхагва-Пүрэв), 09:30-14:00 цагт

4. Хамрагдах хүн:

Сургалтын зорилгын хүрээнд сонирхсон хувь хүн болон бизнесийн байгууллагуудын бүх түвшний албан тушаалтнууд.  

*Та бүхэн хүрэлцэн ирэхдээ өөрийн компьютертой ирнэ үү !
*Сургалт танхимаар хичээллэнэ.

5. Сургалтын төлбөр: 170,000 төгрөг

※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6. Хичээл заах багш: Бямбаагийн Оюундарь /PhD/

-МУИС Бизнесийн сургууль, Санхүүгийн тэнхимийн доктор, ахлах багш

-Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч

-Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн үндэсний сургагч багш

7. Сургалтын ерөнхий агуулгa:

-Өгөгдлийн тухай ерөнхий ойлголт

-Өгөгдөл боловсруулах болон өгөгдлийн бодлого

-Хиймэл оюун ухааны ерөнхий ойлголт/AI, ML болон DL/

8. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл: Доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

https://forms.cloud.microsoft/r/hH7QKeVPW1?origin=lprLink

10. Холбоо барих:

Утас: 7511-0879(Ext.3), 8063-0879

Цахим хуудас:       www.japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас:  https://www.facebook.com/Mojc.business

Танилцуулага ТАТАЖ авах