日本語は下にあります…
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (МЯТ) нь энэ хичээлийн жилээс эхлэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Японы их сургуулиудын профессорыг урьж, бизнесийн шинэ сургалтыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ ажлын хүрээнд, Хоккайдогийн их сургууль, Хоккай Гакүэн их сургуультай хамтран анх удаа зохион байгуулсан “Менежментийн шинэ хэв маяг ба бизнесийг төрөлжүүлэх стратеги” ахисан түвшний бизнесийн сургалт маань 9 дүгээр сарын 15-17-ны гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү сургалтад нийт 42 удирдах албан тушаалтан, менежерүүд, шинэ бизнесийн санааг эрэлхийлсэн бизнес эрхлэгчид оролцож, лекц болон багийн ажил, хэлэлцүүлгийн замаар бизнесийн үндэс, маркетинг, шинэ бизнесийн стратеги, бизнесийн загварын самбар зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг судаллаа. Дэлхий нийтийн нөхцөл байдал болон хэрэглэгчийн хандлага байнгын өөрчлөгдөж буйгаас шалтгаалан нэг л төрлийн бизнест найдах нь эрсдэлтэй өнөө цагт ихээхэн үр өгөөжтэй сургалт боллоо.
Оролцогчдын зүгээс:
- “Японы мэргэшсэн багш нар хүрэлцэн ирсэн нь маш үр өгөөжтэй байлаа”
- “Сургалтын зохион байгуулалт сайн, мөн орчуулга ойлгомжтой байсан”
- “Хүлээлтэд хүрсэн сургалт байлаа”
гэх мэт олон эерэг сэтгэгдэл ирсэн.
Энэ удаагийн сургалтыг хүрэлцэн ирж заасан Хоккай Гакүэн их сургуулийн профессор Сато Дайсүкэ, Хоккайдогийн их сургуулийн дэд профессор Шиина Нозоми багш нар болон идэвхтэй оролцсон бүх суралцагчдадаа талархал илэрхийлье.
北海道大学、北海学園大学教授による初のビジネス専門コースを実施(2025年9月15日~17日)
モンゴル・日本人材開発センター(MOJC)は、本年度より、国際協力機構(JICA)とともに、新たに日本の大学の教授陣を招き、特別ビジネス講義を実施しています。
その一環として、北海道大学、北海学園大学とともに、「マネジメントの新しいスタイルと事業多角化戦略」というMOJCで初めてのトピックとなるビジネスコース を2025年9月15日から17日までの3日間にわたって実施しました。、当日は、企業経営者、管理職、新規事業に関心を持つ起業家など計42名が参加し、講義やグループワークを通じて経営の基本、マーケティング、新規事業戦略、ビジネスモデルキャンバスなど幅広いテーマを学びました。世界情勢の不安定化、消費パータンの変化により、単一の事業に依存するリスクが明らかになる中で大変有意義な研修となりました。
参加者からは、「日本から専門の講師が来てくれたのはとても有益でした」
「運営が良く、通訳もとてもわかりやすかったです」「期待通りの研修でした」
など、多くのポジティブなご意見をいただきました。
今回ご講義くださった北海学園大学の佐藤大輔教授、北海道大学の椎名希美准教授、そして積極的に参加いただいた受講生の皆様に心より感謝申し上げます。