Цахим шилжилт хурдацтайгаар хөгжиж байгаа өнөө үед хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, Microsoft excel ашиглан дата шинжилгээг хийн түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх аргад суралцмаар байна уу? Тэгвэл та Монгол-Японы төвийн “Датад суурилсан маркетинг” сэдэвт ахисан түвшний сургалтад хамрагдаарай.
1.Зорилго:
DATA DRIVEN MARKETING мэдээлэл харилцаа холбоо, дижитал технологийн хөгжилтэй холбоотойгоор асар их хэмжээний дата үүсч, тархаж байгаа энэ цаг үед Монгол, Япон бизнес эрхлэгчид датаг ашиглан маркетинг хийх, борлуулалтаа өсгөх шаардлагатай болжбайна.
Тус сургалтын эхэн үед датад суурилсан маркетингийн үндсэн ойлголтыг авж, статистикийн олон аргыг ашиглан ажлын байран дээрх дата, судалгааны датаг шинжлэх, ашиглах чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. Тухайлбал, SNS дата, нээлттэй дата, POS дата гэх мэт, вебийн судалгаа, анкетын загварчлал ба гүйцэтгэл, хөндлөн бөөгнөрөл (cross-tabulation), конжойнт шинжилгээ (conjoint analysis) гэх мэт бүтээгдэхүүний төлөвлөлт, болон регресс шинжилгээ (regression analysis)-ийг ашиглан үйлчилгээний сайжруулалтыг амьдралд хэрэгжүүлж болох практик дасгалууд ажиллана.
Сургалтын хоёрдугаар хэсэгт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй генератив AI-г маркетингт хэрхэн ашиглах талаар суралцана. Генератив AI-ийн онцлогийг мэдсэнээр зөв бичих ур чадвараас суралцах бөгөөд AI-г ашиглан бүтээгдэхүүний төлөвлөгөө, сурталчилгааны материалуудыг хэрхэн боловсруулах талаар суралцана.

2. Хичээллэх хэлбэр: Танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг:
2026.1.19-1.23 (Даваа-Баасан), 09:30-14:00
※ Сургалт зөвхөн танхимаар явагдана.
4. Хамрагдах хүн: Компанид байгаа датаг бизнэсээ өргөжүүлэх, амжилттай явуулахад үр дүнтэйгээр ашиглах маркетингийн аргачлалд суралцахыг хүссэн хүн бүр
Жич: Эксэл программ дээр ажиллаж чаддаг байх
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 425.000 төгрөг
※ Суралцагч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
※ Таны бүртгэл орж ирсний дараа төлбөрийн нэхэмжлэх мэйлээр очих тул та заасан хугацаанд төлбөрөө төлнө үү.
7. Хичээл заах багш:
1) Фүкүёо Казүхиро
- 2005 оноос Ямагүчи их сургуулийн магистрын сургуулийн Инноваци&Технологийн менежментийн тэнхимийн профессор,тэнхимийн эрхлэгч
- Осакагийн их сургуулийн Инженерийн факультетд магистр, докторын зэрэг хамгаалсан.
- 2009 оноос Лаосын их сургуулийн MBA профессор
- 2011-2015 ЖАЙКА-гийн мэргэжилтэнээр “2011 оны Камбожийн эдийн засгийн статистик судалгаа”-г дэмжин ажилласан
- 2017-2021 ЖАЙКА-гийн мэргэжилтэнээр “Непалын эдийн засгийн статистик судалгаа”-г дэмжин ажилласан
8. Сургалтын агуулга:
- Дижитал шилжилт(DX), түүний хүчин зүйл
- Маркетингийн тодорхойлолт, урсгал
- Датад суурилсан маркетинг (Data driven marketing), хүчин зүйлс
- Цахим худалдааны (E-commerce) үүсэл хөгжил болон хэрэглэгчийн датаг цуглуулах
- Вэбсайтын бүтэц/үйлчлүүлэгчдийг татах ур чадвар/хандалтын бүртгэлийн шинжилгээ
- Эксэл ашиглан бизнес датаг шинжилгээ хийх аргачлал
- Конжойнт шинжилгээ, хэрэгжүүлэлт
- AI ашиглан бүтээгдэхүүн төлөвлөх
- AI-д суурилсан сурталчилгаа
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2025.12.22 (Даваа) –2026.1.16 (Баасан)
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх:
Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/YAvWHsL1gU?origin=lprLink
11. Сургалтын танилцуулга ЭНД ДАРЖ татаж авна уу.
12. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879





