ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ

    Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Япон сан /JF/-ийн япон хэлний стандартад тулгуурлан “Япон хэлийг ашиглан юуг хэрхэн чадах вэ” гэсэн агуулгатайгаар хэрэглээний чадвар болон монгол-японы соёлын ялгааг ойлгох чадварыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог. 

    Ингэснээр хэл ба соёлоор дамжуулан “сонсох, ярих, унших, бичих” үндсэн чадварыг цогцоор нь хөгжүүлэхийн зэрэгцээ сургалтын явцад зохиогддог “Япон соёлын танилцуулах хичээл”-ээр японы соёлтой танилцах боломжийг олгодог. 

Манай сургалтын өөр нэг онцлог нь сурлагын дүнгээр манлайлсан суралцагчийг шалгаруулан 2 долоо хоногийн хугацаагаар Япон улсад аялуулж, Осака дахь Япон сангийн олон улсын төвд дадлага хийх боломжийг олгодог. Энэ нь суралцагчдад улам бүр мэрийн суралцах хүсэл эрмэлзлэлийг бий болгох хүчин зүйлсийн нэг болж байна.

japancenter.category