ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
PPT-Д СУУРИЛСАН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
2024-07-25

PPT-д суурилсан япон хэлний сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Япон хэлний багш болон багш болох хүсэлтэй хүмүүст зориулан PPT ашиглан япон хэлний сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, энэ талын ур чадвараа нэмэгдүүлэх дадлага сургалтыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтаар япон хэлний хичээлд ашиглагдах PPT материалыг суралцагчдын анхаарал сонирхлыг татахуйц, ойлгомжтой аргаар бэлтгэж чаддаг болохын сацуу сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад ашиглагдах сонирхолтой функц, техник зэргийг сурах болно. Мөн өөрийн хичээлийн агуулгад тохирсон PPT материалыг бэлтгэж, бэлтгэсэн материалаараа хичээл заан дадлага хийж, заавар зөвлөгөө авах боломжтой.

ЕБС-д 1 болон түүнээс дээш ажилласан япон хэлний багш нарыг дэмжих зорилгоор Монголын япон хэлний багш нарын холбооноос сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна.

Хичээлийн жил эхлэхээс өмнө сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх тал дээр ур чадвараа нэмэгдүүлэх сайхан боломж таны өмнө нээлттэй байна.

Агуулга:

Япон хэлний хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхэд шаардагдах PPT-ийн үндсэн функц, техник

Яриа, дүрэм, үсэг, үгийн сан голлосон хичээл тус бүрийн онцлогт тохирсон PPT хэрэглэгдэхүүн бэлтгэх, хичээл заан дадлага хийх

Хугацаа: 2024.08.13-08.20 Нийт 6 удаа, 18 цаг /1 удаад 3 цаг/

Цаг: 10:00-13:00

Төлбөр: 180,000₮

Анги дүүргэлт: 20 хүн

*Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Тавигдах шаардлага:

N3 болон түүнээс түвшинтэй хүмүүст зориулав.

Сургалтад өөрийн зөөврийн компьютерийг авчирч оролцохыг анхаарна уу.

Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 9:30-12:30, 13:30-17:30

Утас: 80640879, 7511-0879 /Ext2/