МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ-ЯПОН ХОЁР ОРНЫ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА, ЭРХЭМ ТҮНШЛЭЛИЙГ БИЛЭГДЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЯПОН ХЭЛЭЭР БЯЦХАН НОМ БҮТЭЭЦГЭЭЕ-2025” УРАЛДААН
17 цаг 46 мин

МОНГОЛ-ЯПОН ХОЁР ОРНЫ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА, ЭРХЭМ ТҮНШЛЭЛИЙГ БИЛЭГДЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЯПОН ХЭЛЭЭР БЯЦХАН НОМ БҮТЭЭЦГЭЭЕ-2025” УРАЛДААН📚🥳

🇲🇳🇯🇵Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Япон сангаас хамтран Монголын япон хэлний боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах, Монголын нөхцөлд тохирсон япон хэлний сурах бичиг, сургалтын материалын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе-2025” уралдааныг зарлаж байна. 🤗

🍀Уралдааны ангилал:

Хувь хүн: Япон хэл суралцагчид, япон хэлний багш нар, япон хэлний сургалтын материал боловсруулах сонирхолтой хэн бүхэн

Баг: Анги хамт олон, сургууль, клуб, гэр бүл, найз нөхөд, бусад сайн дурын баг хамт олон

🍀Уралдаанд оролцогчдод тавих болзол:

・Япон хэлээр бяцхан ном бүтээх сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байх. Япон хэлний түвшин, Япон улс руу зорчиж байсан эсэх, нас хүйс, мэргэжил, иргэншил хамаарахгүй.

・Шалгарсан бүтээлүүдийг цахим хуудсаар үнэ төлбөргүй, нээлттэй байршуулах, мөн ном болгон хэвлүүлж тараахыг зөвшөөрөх.

・Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв дээр зохион байгуулагдах шагнал гардуулах үйл ажиллагаанд биечлэн оролцох. /Үйл ажиллагаанд оролцох унааны зардал, байрлах зардлыг оролцогч өөрөө хариуцна./

・Хувь хүний болон багийн ангилалд хэдэн ч бүтээлээр оролцож болно. Номын сэдэв, агуулга давхцахгүй бол хувь хүний болон багийн ангилалд аль алинд оролцох боломжтой.

🔖Сэдэв: Чөлөөтэй /Та өөрийн хүссэн сэдвээр зохиож болно./

📚Бяцхан ном бүтээх талаар:

Уралдааны удирдамж, гарын авлагыг сайтар уншиж танилцан зааврын дагуу бүтээлээ туурвих. Дэлгэрэнгүй зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.

https://mongoliajapancenter309-my.sharepoint.com/.../Evd0...

💌Бүтээлийг хэрхэн илгээх талаар:

Дараах линкээр орж шаардлагатай мэдээллүүдийг бөглөсний дараа бүтээлээ хавсарган илгээнэ үү.

🌱Хувь хүн: https://forms.office.com/r/0EVsKCq1Fp?origin=lprLink

🌱Баг: https://forms.office.com/r/pEhKeGT8h3?origin=lprLink

💌Уралдаанд илгээх материал:

1) Өөрийн оролцож буй ангиллыг сонгон, цахим бүртгэлийн маягтыг бөглөх

2) Бүтээлийн файл /Уралдааны гарын авлагад үндэслэн, pptx болон pdf хэлбэрээр хавсаргах/

📩Уралдаанд оролцох бүтээлийн загвар форматыг татаж авах линк: https://mongoliajapancenter309-my.sharepoint.com/.../Evd0...

☀️Бүтээл хүлээж авах хугацаа:

2025 оны 7 дугаар сарын 2-ны Лхагва гарагаас 2025 оны 9 дүгээр сарын 17-ны Лхагва гарагийн 17:30 хүртэл

🎁Шалгаруулалт ба шагнал:

Хувь хүний ангилал 4 хүн (1-3 байр, тусгай байр)

Багийн ангилал 4 баг (1-3 байр, тусгай байр)

Үнэ бүхий зүйлийн хамт бүтээлийн дээжийг гардуулна.

🌱Шагналт бүтээлүүдийг цахим хэлбэрээр нийтлэхээс гадна ном болгон хэвлэж япон хэлний сургалттай сургуулиудад тараах болно. 📚🤗

Таны бүтээл Монголын болон бусад орны япон хэл суралцагчдад хүрч, япон хэлийг шамдан суралцах их үйлсэд хувь нэмэр оруулах тул та бүхнийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. 🫶🏻