Япон хэлний хичээлд зориулсан PPT хэрэглэгдэхүүн бэлтгэх дадлага сургалт
Япон хэлний багш болон багш болох хүсэлтэй хүмүүс, мөн сургалтын материалаа PPT дээр хийхэд хараахан туршлага дутуу, бүрэн хэрэглэж дадаагүй хүмүүст зориулан “Япон хэлний хичээлд зориулсан PPT хэрэглэгдэхүүн бэлтгэх дадлага сургалт”-ыг явуулах гэж байна.
Энэхүү сургалтаар япон хэлний хичээлд ашиглагдах PPT материалыг суралцагчдын анхаарал сонирхлыг татахуйц, ойлгомжтой аргаар бэлтгэж чаддаг болохын сацуу сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад ашиглагдах сонирхолтой функц, техник зэргийг сурах болно. Мөн өөрийн хичээлийн агуулгад тохирсон PPT материалыг бэлтгэж, бэлтгэсэн материалаараа хичээл заан дадлага хийж, заавар зөвлөгөө авах боломжтой.
Хичээлийн жил эхлэхээс өмнө сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх тал дээр ур чадвараа нэмэгдүүлэх сайхан боломж таны өмнө нээлттэй байна.
Агуулга:
Япон хэлний хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхэд шаардагдах PPT-ийн үндсэн функц, техник
Яриа, дүрэм, үсэг, үгийн сан голлосон хичээл тус бүрийн онцлогт тохирсон PPT хэрэглэгдэхүүн бэлтгэх, дадлага хийх
Хугацаа: 2025.08.18-08.25 Нийт 6 удаа, 18 цаг /1 удаад 3 цаг/
Цаг: 10:00-13:00
Төлбөр: 180,000₮
Анги дүүргэлт: 20 хүн
*Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Тавигдах шаардлага:
N3 болон түүнээс түвшинтэй хүмүүст зориулав.
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 9:30-12:30, 13:30-17:30
Утас: 80640879, 7511-0879 /Ext2/