ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
“16 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ”
2025-03-12

МОНГОЛ УЛСАД ЯПОН ХЭЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

“16 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ”

Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сангаас жил бүр хамтран зохион байгуулдаг “Япон хэлний боловсролын симпозиум” 2025 оны 3 сарын 16-ны өдөр зохион байгуулагдана.

Энэ удаагийн симпозиум нь “Япон хэлний сургалтад ханз үсэг заах арга-сүүлийн үеийн чиг хандлага-”сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Япон улсын Хитоцүбаши их сургуулийн дэд профессор Хаякава Кёоко лекц уншиж, "Танихуйн үүднээс шинэ ханз сурах аргыг эрэлхийлэх нь-бүтээлч байдлаар ханз заах сургалтын хэрэглэгдэхүүн зохиоцгооё-"воркшоп хэлэлцүүлэх болно. Япон хэлний багш та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Та бүхэнд шинэ мэдлэг мэдээлэл, шинэ санаа өгөхүйц сонирхолтой симпозиум болно хэмээн найдаж байна.

********************************************************************************************************

“16 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ”

🔰 Үндсэн илтгэлийн сэдэв: “Япон хэлний сургалтад ханз үсэг заах арга -сүүлийн үеийн чиг хандлага-”

🔰Воркшоп: "Танихуйн үүднээс шинэ ханз сурах аргыг эрэлхийлэх нь-бүтээлч байдлаар ханз заах сургалтын хэрэглэгдэхүүн зохиоцгооё-"

********************************************************************************************************

🗓Өдөр,цаг: 3 сарын 16-ны Ням гараг 10:00-17:30

📝Бүртгэл 9:30 цагаас эхэлнэ.

✅Газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхим

✅Зохион байгуулагч: Монголын Япон хэлний багш нарын холбоо

✅Хамтран зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан

✅Дэмжигч байгууллага: Япон улсын Элчин Сайдын яам

💭Жич: Монголын япон хэлний багш нарын холбооноос орон нутгаас ирж оролцох багш нарын замын зардлыг гаргах тул симпозиумд оролцох хүсэлтэй багш нар Монголын Япон хэлний багш нарын холбооны 94259605 дугаар руу 3 сарын 13 (Пү)-ны өдөр хүртэл холбогдоно уу.