БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ ХЭВ МАЯГ БА БИЗНЕСИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ СТРАТЕГИ
2025-08-15
  1. Сургалтын танилцуулга:

     Тус төв нь энэ хичээлийн шинэ жилээс эхлэн зөвхөн Японд төдийгүй дэлхийд чансаагаараа тэргүүлэх нэр хүндтэй их сургуулиудын профессоруудыг урьж бизнесийн тусгай сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд Хоккайдо их сургуулийн багш нар хүрэлцэн ирж, Монгол компаниудад бизнесээ өргөжүүлэхэд нэн шаардлагатай практик мэдлэг болох “Менежментийг шинэ хэв маяг ба бизнесийг төрөлжүүлэх стратеги” сэдвээр сургалт зохион байгуулахаар болоод байна.

Зорилго:

  • Бизнесийн удирдлагын өнцгөөс диверсификаци (Бизнесээ төрөлжүүлэх стратеги) яагаад чухал болохыг ойлгох
  • Өөрийн компанийн үнэ цэнийг дахин тодорхойлж, бусад салбарт хэрхэн ашиглах боломжийг судлах
  • Хэрэглэгчийн өнцгөөс шинэ үнэ цэнэ бүтээж, төрөлжүүлэх стратегийн хувьд төлөвлөх

Хүлээгдэх үр дүн:

  • Бизнесийн удирдлагын онолын үүднээс диверсификаци (Төрөлжүүлэх стратеги) нь ямар ач холбогдолтой, ямар зорилготой болохыг тодорхой, ойлгомжтойгоор тайлбарлах чадвартай болох
  • Компанийнхаа ялгарч буй гол онцлог, давуу тал юу болохыг нягталж, тэрхүү үнэ цэнийг огт өөр, шинэ салбарт хэрхэн ашиглах боломжтойг олж харах
  • BMC, STP,  4P зэрэг хэрэгслүүдийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээг сайтар ойлгож, тэдэнд зориулсан шинэ үнэ цэнийг бий болгох аргачлалд суралцах
  • Компанийнхаа “дараагийн том алхам”-ыг илтгэл (pitch) хэлбэрээр бэлтгэж, танилцуулах чадвартай болох

Дэлгэрэнгүй танилцуулга ЭНД дарж татаж авна уу

Бүртгүүлэх холбоос: ЭНД дарж бүртгүүлнэ үү

Хугацаа: 2025.09.15-17 (Даваа-Лхагва,  09:30-14:00)

Хамрагдах хүн: Одоогийн явуулж буй үйл ажиллагаагаа тэлэн шинэ салбарт бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж буй компанийн захирлууд, удирдах ажилтнууд

Хамрагдах хүний тоо: 30 хүн

※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Сургалтын төлбөр: 216,000 төгрөг

Холбоо барих:

Утас:                           7511-0879(Ext.3) , 8063-0879
И-Мэйл:                    
business@japan-center.edu.mn

Цахим хуудас:           www.japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас:     https://www.facebook.com/Mojc.business