ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
​​​​​​​ЯРИА, ДҮРЭМ ХОСОЛСОН ЦОГЦ СУРГАЛТ-5
2024-09-23

ТА СҮҮЛИЙН ҮЕД ЯПОН ХЭЛЭЭ АШИГЛАЛГҮЙ МАРТАГНААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ?

ЯРИА, ДҮРМИЙН ЧАДВАРАА ИЛҮҮ ДЭЭШЛҮҮЛМЭЭР БАЙНА УУ?

Тэгвэл бид тун удахгүй эхлэх нэгэн сургалтыг санал болгоё.

2024.09.26-2025.01.21 /нийт 30 удаа, 60 цаг/

18:30-20:30 /Мягмар, Пүрэв гарагт/

357,000₮ /Сурах бичиг, гарын авлагын үнэ багтсан/

Тус сургалтад хэн хамрагдах вэ?

Дунд түвшнийг зорьж байгаа япон хэл суралцагч

Японд аялж, амьдарч, суралцахаар зэхэж байгаа хэн бүхэн

Тус сургалтаар юуг чаддаг болох вэ?

Дунд түвшинг зорьж буй япон хэл суралцагч хэн бүхэнд зориулан, мэдэхгүй үг хэллэг тулгарсан ч энгийн үг хэллэг ашиглан ярианы гол агуулгыг таамаглах, харилцагч талаас нэмэлт тайлбар хүсэх зэрэг өөрийн бодол санааг ойлгуулан харилцах чадварыг эзэмшинэ.

Өөр ямар давуу талтай вэ?

ЯПОН САНГИЙН япон хэлний боловсролын стандартад тулгуурлан япон хэлний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. https://www.jpf.go.jp/e/

Сургалтад Монгол, Япон багш ээлжлэн заана.

Ажил, хичээлийн дараа оройн цагаар суралцах боломжтой.

Сургалтад японы соёл, амьдралтай танилцах хичээл ордог учир олон талын мэдлэг олж авахаас гадна сонирхолтой арга барилаар суралцах боломжтой.

Бидэнтэй доорх утсаар холбогдон бүртгүүлээрэй.

Утас: 80640879; 7511-0879(Ext2)

Сургалтад 14-өөс дээш насны хүмүүсийг бүртгэж авна.

​​​​​​​