Монгол-Японы төвийн “Япон хэлний жишиг шалгалт”
********************************************************************
2025 оны 7 сард зохион байгуулагдах “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох албан ёсны шалгалт”-ын өмнөх урьдчилсан сорилт болгон Монгол-Японы төвөөс жишиг шалгалтыг доорх хуваарийн дагуу зохион байгуулна.
Энэхүү жишиг шалгалтаар шалгалт өгөгчийн япон хэлний “үсэг, үгсийн сан”, “хэлзүй”, “уншиж ойлгох” болон “сонсож ойлгох” чадваруудыг шалгаж, мэдлэгийн түвшинг тодорхойлон, хангалтгүй хэсгийг график ашиглан ойлгомжтойгоор гаргаж өгнө.
Өөрийн япон хэлний мэдлэгийг ямар түвшинд байгааг мэдэхийг хүсэж буй хүмүүс болон 2025 оны 7 сарын албан ёсны шалгалтад бэлдэж буй япон хэл суралцагчдад санал болгож байна.
Шалгалтын хуваарь: 5
6
N5 түвшин 6/2 (Даваа) 17:00-19:30
N4 түвшин 6/3 (Мягмар) 17:00-19:40
N3 түвшин 6/4 (Лхагва) 17:00-19:50
N2 түвшин 6/5 (Пүрэв) 17:00-20:00
N1 түвшин 6/6 (Баасан) 17:00-20:15
Нэг удаагийн шалгалтын хураамж: 20,000₮
Шалгалтын байр: Монгол-Японы төвийн Их танхим
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 9:30-12:30, 13:30-17:30
Бүртгэл: Дараах линкээр орж тайлбарын дагуу бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/6VrD0rw8g9
Шалгалт хуваарийн дагуу явагдсан тохиолдолд ирээгүй шалгуулагчийн төлбөрийг буцаан олгохгүй гэдгийг хатуу анхаарна уу.
Лавлах утас: 80640879, 7511-0879 /дотуур утас-2/
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасаг