ХАМТЫН АЖИЛЛАГАА
МОНГОЛ-ЯПОНЫ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ИННОВАЦЫН ФОРУМ-2025”
16 цаг 27 мин

🔵 “МОНГОЛ-ЯПОНЫ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ИННОВАЦЫН ФОРУМ-2025” 🔴 арга хэмжээнд оролцохыг урьж байна.

🔴 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “МОНГОЛ-ЯПОНЫ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ИННОВАЦЫН ФОРУМ-2025” форумд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг форумд жил бүр Япон улсаас 150, Монгол улсаас 400 гаруй зочид төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцдог бөгөөд Монгол-Японы бизнес түншлэлийн хүрээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм.

🔵 Энэ жил “ХАМТДАА БҮТЭЭХ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжүүлэлт, ICT инновац, хөдөө аж ахуй болон Монгол-Япон хоёр орны хоорондын шинэ бизнесийн боломж, бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын хөгжлийн талаар илтгэл, панел хэлэлцүүлэг болон нэтворкинг үйл ажиллагааг зохион байгуулна.

(Монгол-Япон хэл дээр синхрон орчуулгатай)

Илтгэл, хэлэлцүүлгийн сэдэв:

  • Хөрөнгө оруулалтын орчин
  • Мэдээлэл, харилцаа холбоо
  • Гарааны бизнес, инновац
  • Банк, санхүүгийн салбар – Биржийн бус зах зээл
  • Хүний нөөцийн салбар
  • Японы орон нутгийн захиргаанаас хэрэгжүүлж буй Монголтой холбоотой үйл ажиллагааны танилцуулга
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбар

Та энэхүү арга хэмжээний үеэр, өөрийн эрхэлж буй бизнесийг таниулж Япон, Монголын бизнес түншүүдтэй холбоо тогтоох боломжтой юм.

(Уулзалтыг үр дүнтэй байлгахын тулд танхимд орчуулагч ажиллана)

🔴 Мөн форумын хүрээнд, хоёр орны зочид төлөөлөгчид нэтворкинг хийх боломжтой, оройн хүлээн авалтыг төлөвлөж байна.

  • Хүлээн авалтын такс 120,000₮

Зохион байгуулах хуваарь

Бизнес форум:

ХУГАЦАА: 2025.08.18 /Даваа/ 09:00-18:00  (Бүртгэл 8:30-аас)

БАЙРЛАЛ: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

https://maps.app.goo.gl/DbLxVeZ6LcJxYc1P6

Хүлээн авалт:

ХУГАЦАА: 2025 оны 8-р сарын 18 (Даваа), 19:00 – 21:00 (Бүртгэл 18:30 цагаас)

БАЙРЛАЛ: Tyche Grill Lounge Bar

https://maps.app.goo.gl/aa7uyvswtMV2yoNdA

Бүртгэлийн мэдээлэл:

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025 оны 8 сарын 11-ний Даваа гараг хүртэл

БҮРТГЭЛИЙН ХОЛБООС: https://forms.office.com/r/HW8pMrNbmX?origin=lprLink

🔵 Ерөнхий зохион байгуулагч:

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА),

Нийслэлийн Бизнес Инновацын Газар,

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв,

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,

Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО),

Монгол дахь Японы худалдааны танхим,

Монголын Кайзэн холбоо

🔴 Форумтай холбоотой мэдээллийг доорх хаягаас авна уу:

“Монгол-Японы Олон Улсын Бизнес Инновацын Форум 2025” зохион байгуулах ажлын алба

E-mail: mj.businessforum@gmail.com

Утас: 80670879