ЯПОН САНГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ
ЯПОН САНГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Япон сангийн япон хэлний боловсролын стандартад тулгуурлан япон хэлний цогц хөтөлбөр бүхий сургалтыг 2012 оны 4 сараас эхлэн явуулж байгаа билээ.  Тус стандарт нь япон хэл заах арга, суралцах арга, сургалтын үр дүнг үнэлэх дүгнэх аргыг бодож олоход чиглэсэн, асуудал шийдвэрлэх болон өөр орны соёлыг ойлгох чадварыг хөгжүүл эх зорилготой.

Япон сангийн япон хэлний боловсролын стандарт нь “Can-do” буюу “Тухайн хэлийг ашиглан юуг хэрхэн чадах вэ” гэсэн агуулгын баримжааг А1-С2 хүртэлх 6 түвшинд хуваан, дэлхийн хаана ч япон хэл сурч, зааж байсан аль түвшингийн сургалт вэ гэдгийг шууд мэдэх боломжтой гэдгээрээ онцлог юм. (дэлгэрэнгүйг 3-р хуудаснаас харна уу.) Тус ерөнхий ойлголт, түвшингийн ангилал зэрэг нь Европын Холбооноос 2001 онд зарласан “Европын Холбооны улсуудын олон хэлний суурь хөтөлбөр (CEFR)”-т тулгуурлан зохиогдсон.

Манай төвийн сургалтад Япон сангийн япон хэлний боловсролын стандартын дагуу бэлтгэн гаргасан “Марүгото”сурах бичгийг хэрэглэж байгаа бөгөөд энэхүү сурах бичиг нь хэрэглээний болон өөр орны соёлыг ойлгох чадварыг хөгжүүлэх замаар дэлхийн хүмүүс хоорондын харилцан ойлголцлолд хувь нэмэр болохуйц япон хэлний сургалтыг зорилгоо болгодог сургалтын хэрэглэгдэхүүн юм.