1. Сургалтын танилцуулга:
Энэхүү сургалтаар компанийн менежментийн ерөнхий зураглалыг япон компаниудын шилдэг туршлагад тулгуурлан судлахын зэрэгцээ, орчин үеийн менежментийн симуляци (тусгайлан хөгжүүлсэн программ дээр бодит нөхцөлийг загварчлан тооцоолох) тоглоомоор дамжуулан практик дээр мэдлэгээ гүнзгийрүүлэх болно.
Монгол Улсын зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр одоогийн болон шинээр байгуулагдсан компаниудын үйл ажиллагаа улс орны эдийн засаг, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү нөхцөл байдалд, ардчилсан зах зээлийн эдийн засгийн тогтолцооны хүрээнд, компанийн үүсэн байгуулагдсанаас эхлэн хөгжиж төлөвших хүртэлх бүх үйл явцыг “ХҮН, ЭД ХӨРӨНГӨ, МӨНГӨ” гэсэн гурван гол хүчин зүйлийн үүднээс цогцоор нь ойлгох шаардлагатай юм. Мөн энэ чухал ойлголтыг бизнесийн практикт хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.
Компанийн менежментийн гол зарчмуудыг ойлгосноор бизнест амжилт гаргаж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээс гадна, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж, тэдний ажиллах урам зоригийг ч мөн нэмэгдүүлж чадна.
2. Хүлээгдэх үр дүн:
- Компанийн удирдах түвшний болон ахлах ажилтнууд Японы компаниудын менежментийн шилдэг туршлагад суурилан бизнесийн ерөнхий зураглалыг судалж, менежментийн симуляци (тусгайлан хөгжүүлсэн программын дээр бодит нөхцөлийг загварчлан тооцоолох) тоглоомд оролцох замаар бодитоор бизнест хэрэглэх ур чадварыг эзэмшинэ.
- Тодруулбал, оролцогчид стратегич сэтгэлгээг олж авахын зэрэгцээ, маркетинг, санхүү, үйл ажиллагааны менежмент, хүний нөөцийн менежмент зэрэг салбаруудын нэгдсэн суурь мэдлэг болон практик ур чадварыг эзэмших болно
3. Хугацаа: 2025.09.22-26 (Даваа-Баасан, 15:00-19:30)
4. Хамрагдах хүн: Бизнесээ дараагийн түвшинд гаргахаар зорьж буй компанийн захирлууд, удирдах ажилтнууд
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 360,000 төгрөг
7. Хичээл заах багш
Сато Кацүхиро (Ph.D)
Вaсэда Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн профессор
Кэйо Их Сургуулийн Хуулийн Факультетийг төгссөн. Станфордын Их Сургуулийн магистрын зэрэгтэй. Киотогийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан (Доктор, Менежментийн Шинжлэх Ухаан).
Япон улсын Хөгжлийн Банк (одоогийн Япон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк) болон МакКинзи & Компанийн түнш зэрэг албан тушаалд ажиллаж байсан. Түүний бичсэн “Практик стратеги болох компанийн үнэлэмж” (Даймонд Хэвлэлийн газар, 2023 оны 6-р сар) зэрэг олон бүтээлүүд нь хэвлэгдэн гарсан.
Сүдо Шо (MBA)
“Сүкорэ” ХК-ийн ТУЗ-ийн дарга
LINE корпорацад интернэт сурталчилгааны газрын захирлаар ажиллаж, бизнес болон багийн удирдлагад ажилласан туршлагатай. Үүний дараа Дижитал Агентлагт төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг хариуцан ажилласан.
2021 онд “Сүкорэ” компанийг үүсгэн байгуулж, одоогийн байдлаар хувийн болон дээд боловсролын байгууллагуудын дараагийн үеийн удирдагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна.
Вaсэда Их Сургуулийн Бизнесийн Сургуулийг төгссөн.
Энэтхэгийн Бизнесийн Удирдлагын Их Сургууль, Бангалорт солилцооны оюутнаар суралцаж байсан.
8. Сургалтын хөтөлбөр
9. Бүргтгэл: Энд дарж бүртгүүлнэ үү:
10. Дэлгэрэнгүй мэдээлэл: Энд дарж татаж авна уу
11. Холбоо барих:
Утас: 7511-0879(Ext.3) , 8063-0879
Э-Мэйл: business@japan-center.edu.mn
Цахим хуудас: www.japan-center.edu.mn
Фейсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business