БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНЦГӨӨС ХАРСАН БИЗНЕСИЙН ШИНЭ ХЭВ МАЯГ
2025-08-21

     Тус төв нь энэ хичээлийн шинэ жилээс эхлэн зөвхөн Японд төдийгүй дэлхийд чансаагаараа тэргүүлэх нэр хүндтэй их сургуулиудын профессоруудыг урьж бизнесийн тусгай сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд Хоккайдо их сургуулийн багш нар хүрэлцэн ирж, Монгол эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор “Эмэгтэйчүүдийн өнцгөөс харсан бизнесийн шинэ хэв маяг” сэдвээр тусгай семинар, воркшопыг зохион байгуулахаар болоод байна.

Семинарын зорилго:

Жижиг бизнест хашигдахгүйгээр, нийгмийн өнцгөөс харж үйл ажиллагаа, төсөл боловсруулж чадах эмэгтэйчүүдийг дэмжих.

  • “Дуртай, сайн хийдэг зүйл” болон “өдөр тутмын мэдлэг” нь нийгэмд үнэ цэнтэй нөөц болохыг ойлгуулах.
  • “Хэн нэгний бэрхшээл”-ээс эхэлж, түүнийг “арга зам” эсвэл “бизнес” болгон дахин боловсруулах сэтгэлгээний аргыг сурах.
  • Бизнесээр дамжуулан хувь хүнээс эхлээд, бүс нутаг, цаашлаад нийгэм рүү харах өргөн хүрээний мэдрэмжийг хөгжүүлэх.
  • Ирээдүйд бусад хүмүүстэй хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх эхлэлийг тавих боловсон хүчин бэлтгэх.

Хүлээгдэх үр дүн:

  • Өөрийн “дуртай, сайн хийдэг зүйл, туршлага”-аа нийгэмд үнэ цэнтэй зүйл болгох.
  • Өдөр тутмын анзаарсан зүйлсээ бизнес болгон хөгжүүлэх, системчлэх сэтгэлгээг эзэмших.
  • Бусадтай хамтран ажиллаж, бизнесээ өргөжүүлэх хүсэл эрмэлзэл, төлөвлөх чадварыг хөгжүүлэх.

Дэлгэрэнгүй танилцуулга ЭНД дарж татаж авна уу

Бүртгүүлэх холбоос: ЭНД дарж бүртгүүлнэ үү

Хугацаа: 2025.09.16 (Мягмар,  15:00-19:30)

Хамрагдах хүн: Бизнестээ шинэ санаа олж авмаар байгаа болон бизнесийг салбарыг харах өнцгөө өөрчилмөөр байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон шинээр бизнесийн салбар руу орох хүсэлтэй эмэгтэйчүүд

Хамрагдах хүний тоо: 50 хүн

※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Сургалтын төлбөр: 88,000 төгрөг

Холбоо барих:

Утас:                           7511-0879(Ext.3) , 8063-0879
И-Мэйл:                      business@japan-center.edu.mn

Цахим хуудас:           www.japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас:      https://www.facebook.com/Mojc.business