БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН 2022 ОНЫ "БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ"-ЫН НАМРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2022-07-26

1. СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА:

Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтыг зохион байгуулж ирлээ.

Энэхүү сургалтаар богино хугацаанд стратегийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэсэн 4 сэдвээр (Удирдлагийн ангид нэмэлтээр “Япон маягийн менежмент”, “Комплаенс” гэсэн 2 сэдэв нийт 6 сэдэвээр) суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.


2. СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:

• 20 жилийн туршлага

• Арвин туршлагатай япон, монгол багш нар

• Онол, дадлага хосолсон практик сургалт

• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж

• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж.

• 1000 гаруй гишүүнтэй Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж

• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.

• Хамт сургалцах хүмүүстэйгээ танилын хүрээгээ тэлж, түншлэл үүсгэх

• Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат нэвтрүүлэг
 

3. СУРГАЛТЫН ХУГАЦАА: 2022.09 сараас 2022.12 сар

4. ХАМРАГДАХ ХҮМҮҮС:

• Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.

• Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.

5. ХАМРАГДАХ ХҮНИЙ ТОО:

Анги тус бүр 35 хүн (Бичиг баримт болон ярилцлагаар сонгон шалгаруулж хамруулна)

6. СУРГАЛТЫН ТӨЛБӨР:

Удирдлагын анги /СЕО/: 1,000,000₮

Менежерийн анги: 850,000₮

7. СУРГАЛТЫН ХУВААРЬ:

Сэдэв

Удирдлагын /CEO/ анги

Менежерийн анги

Багш

Цагийн хуваарь

Япон маягийн менежмент

2022.09.19-20

-

Ямамото Нобүтанэ

 

 

Удирдлагын анги: Даваа-Бямба /09:30-13:00/

 

 

 

Менежерийн анги: Даваа-Баасан /09:30-14:00/

Конплаенс

2022.09.22-23

-

Фүжимото Казүхиса

Стратегийн менежмент

2022.09.26-10.01

2022.10.03-07

Кавагүчи Шиничиро

Хүний нөөцийн удирдлага

2022.10.17-22

2022.10.24-28

Добаши Хаяато              

Санхүүгийн удирдлага

2022.11.07-12

2022.11.14-18

Такэгүчи Ёшихиро /CEО/                      Ц.Баянмөнх /Менежер/

Маркетинг

2022.12.05-10

2022.12.12-16

Үэхигаши Кожи

 

Сургалтын зарын видео хувилбартай доорх холбоосоор танилцаарай.

https://www.youtube.com/watch?v=PDq3C8oddhg

8. БҮРТГЭЛ:

8-1. БҮРТГҮҮЛЭХ ХЭЛБЭР:

  • Монгол-Японы төв дээр биечлэн ирэх
  • Эсвэл цахимаар бүртгүүлэх

8-2. БҮРТГҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Сургалтын хуваарь, агуулга танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр  бүртгүүлнэ үү!
  • Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!
  • Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд бичиг баримт болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явагдана.
  • Зөвхөн тэнцсэн хүмүүст 2022.09.05-09.07-ны өдрүүдэд бүртгүүлсэн и-мэйл хаягаар болон утсаар хариу мэдэгдэнэ.

8-3. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Монгол-Японы төв дээр ирж бүртгүүлэх бол доорх материалуудыг бүрдүүлж, ярилцлагад орно уу.
  • Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс, эсвэл ЭНД дарж татаж авна уу)
  • Нэг хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
  • Компанийн танилцуулга (монгол, англи эсвэл япон хэлээр байвал сайн)
  • Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  1. Цахимаар бүртгүүлэх бол бүртгэлийн форм дээр шаардлагатай  мэдээллүүдийг оруулж, цахим ярилцлагын цагаа сонгож орно уу. 

Цахимаар бүртгүүлэх дараалал:

1. Бүртгэлийн форм бөглөх https://bit.ly/3cbYU3i

2. Шаардлагатай материалуудыг файлаар оруулах

3. Ярилцлагын өдөр болон цагийг сонгох

8-4. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:

2022.09.02 (Баасан) 18:00 цаг хүртэл материалыг хүлээж авна. (Цайны цаг 13:00-14:00)

9. ХОЛБОО БАРИХ:

Хариуцсан ажилтан: Б.Анударь, Б.Эрдэнэсайхан, Б.Цацрал

Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879

Цахим шуудан:      anudari@japan-center.mn

                                   erdenesaikhan@japan-center.mn

                                   tsatsral@japan-center.mn  

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/