БИЗНЕСИЙН СУРГАЛТ
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН СПОРТ ТЭМЦЭЭНИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-08

Бизнесийн Үндсэн сургалт төгсөгчдийн спорт өдөрлөг 2025.05.03-нд болох гэж буйтай холбогдуулан та бүхэндээ нэгэн ажил хэрэгч саналыг тавья.

Төгсөгчид та бүхэн спорт өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин тэмцээнд “Алтан ивээн тэтгэгч”, “Мөнгөн ивээн тэтгэгч”-ээр оролцох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.



Алтан ивээн тэтгэгч 800,000₮-өөр ивээн тэтгэж,
- Тоглолт зохион байгуулагдах газар бүхээг байрлуулах
- Бүтээгдэхүүний танилцуулга тараах, бүтээгдэхүүн худалдах
- Баннер дээр ивээн тэтгэгч байгууллагаар байгууллагын лого тавигдах
- Монгол-Японы төвийн 74000 дагагчтай FB хуудсанд бараа бүтээгдэхүүний сурталчилгаа 1 удаа байршуулах эрхийн эзэн болно.

Мөнгөн ивээн тэтгэгч 500,000₮-өөр ивээн тэтгэж,
- Тоглолт зохион байгуулагдах газар бүхээг байрлуулах
- Бүтээгдэхүүний танилцуулга тараах, бүтээгдэхүүн худалдах
- Баннер дээр ивээн тэтгэгч байгууллагаар байгууллагын лого тавигдах эрхийн эзэн болох болно.

Хамгийн эхний 6 ивээн тэтгэгч компанийг хүлээн авах тул та бүхэн яараарай.

1. Бүртгэл: 2025.03.13-2025.04.27-ныг дуустал
※Ивээн тэтгэгчдийн тоо гүйцсэн тохиолдолд бүртгэл хаагдахыг анхаарна уу.
2. Бүртгүүлэх бол доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
https://shorturl.at/7Fjgs
3. Хариуцсан ажилтан: БСТ Тасаг О.Баярмаа
4. Цахим шуудан: bayarmaa@japan-center.edu.mn
5. Холбогдох утас: 80630879, 75110879 /ext.3/