БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮНДСЭН СУРГАЛТЫН АГУУЛГА ШИНЭ СЭДЭВ ХИЧЭЭЛҮҮДЭЭР БАЯЖЛАА.
2024-12-09

1. СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА:

     Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

   Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн гэсэн үндсэн 6 сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана. Удирдлагын ангид нэмэлтээр “Комплаенс” болон ахисан түвшний нэг сэдэв хичээл сонгон суралцана.


2. СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:

• 22 жилийн туршлага

• Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар

• Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн

• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж

• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж

• 1200 гаруй гишүүнтэй Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж

Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно

• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно

• Хамт суралцах хүмүүстэйгээ танилын хүрээгээ тэлж, түншлэл үүсгэх

• Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат кино үзэх

3. СУРГАЛТЫН ХУГАЦАА: 2025.01 сар-04 сар

4. ХАМРАГДАХ ХҮМҮҮС:

• Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.

• Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.

5. ХАМРАГДАХ ХҮНИЙ ТОО:

Анги тус бүр 35 хүн (Бичиг баримт болон ярилцлагаар сонгон шалгаруулж хамруулна)

6. СУРГАЛТЫН ТӨЛБӨР:

Удирдлагын анги /СЕО/: 2,151,000₮

Менежерийн анги: 1,674,000

7. БҮРТГЭЛ:

1. Та энд дарж цахимаар бүртгэлийн форм бөглөн бүртгүүлнэ үү.

2. Доорх материалуудыг бүрдүүлэн ирж, ярилцлагад орох

  • Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах, эсвэл бүртгэлийн формоос татаж авна уу)
  • Нэг хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
  • Компанийн танилцуулга (англи эсвэл япон хэлээр байвал сайн)
  • Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)

※ Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулна.
※ Зөвхөн тэнцсэн хүмүүст хариу мэдэгдэнэ.
※ Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу.

※ Сургалтын хуваарь танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!

Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!

8. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
2024.12.09 (Даваа)-2025.01.08 (Лхагва)-ны 18:00 цаг хүртэл материалыг хүлээж авна.

(Цайны цаг 12:30-13:30)

9. ХАРИУ МЭДЭГДЭХ ХУГАЦАА:
2025.01.09 (Пүрэв)  *Зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.

10. ХОЛБОО БАРИХ:
Хариуцсан ажилтан: Б.Эрдэнэсайхан, Х.Жаргалмаа
Утас: 8063-0879, 7511-0879 (Ext.3) 

Цахим шуудан:   business@japan-center.edu.mn