КОМПАНИА АМЖИЛТТАЙ УДИРДАХ МЕНЕЖМЕНТИЙН АРГА БАРИЛД БОГИНО ХУГАЦААНД ҮР ДҮНТЭЙ СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТАД ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ.
1. СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА:
Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтыг зохион байгуулж ирлээ.
Энэхүү сургалтаар богино хугацаанд стратегийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэсэн 4 сэдвээр (Удирдлагын ангид нэмэлтээр “Япон маягийн менежмент”, “Комплаенс” гэсэн 2 сэдэв нийт 6 сэдвээр) суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.
2. СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:
• 20 жилийн туршлага
• Арвин туршлагатай япон, монгол багш нар
• Онол, дадлага хосолсон практик сургалт
• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж.
• 1100 гаруй гишүүнтэй Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.
• Хамт суралцах хүмүүстэйгээ танилын хүрээгээ тэлж, түншлэл үүсгэх
• Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат нэвтрүүлэг
3. СУРГАЛТЫН ХУГАЦАА: 2024.09 сар-11 сар
4. ХАМРАГДАХ ХҮМҮҮС:
• Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.
• Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.
5. ХАМРАГДАХ ХҮНИЙ ТОО:
Анги тус бүр 35-40 хүн (Бичиг баримт болон ярилцлагаар сонгон шалгаруулж хамруулна)
6. СУРГАЛТЫН ТӨЛБӨР:
Удирдлагын анги /СЕО/: 1,200,000₮
Менежерийн анги: 1,000,000₮
7. СУРГАЛТЫН ХУВААРЬ:
Сэдэв |
Удирдлагын /CEO/ анги |
Менежерийн анги |
Багш |
Цагийн хуваарь |
Япон маягийн менежмент |
2024.09.09-10 |
- |
Дэгүчи Саторү |
Удирдлагын анги: Даваа-Бямба /09:30-13:00/
Менежерийн анги: Даваа-Баасан /15:00-19:30/
|
Комплаенс |
2024.09.12-13 |
- |
Фүжимото Казүхиса |
|
Стратегийн менежмент |
2024.09.16-21 |
2024.09.23-27 |
Кавагүчи Шиничиро / CEО / Н.Батдэлгэр /Менежер/ |
|
Маркетинг |
2024.10.07-12 |
2024.10.14-18 |
Хиракава Масаказү |
|
Хүний нөөцийн менежмент |
2024.10.14-19 |
2024.10.28-11.01 |
Ямазаки Кёоко /CEО/ Д.Дашмаа /Менежер/ |
|
Санхүүгийн удирдлага |
2024.11.18-23 |
2024.11.18-22 |
Такэгүчи Ёшихиро /CEО/ Ц.Баянмөнх /Менежер/ |
8. БҮРТГЭЛ:
1. ЭНД ДАРЖ бүртгэлийн форм бөглөн бүртгүүлнэ үү.
2. Доорх материалуудыг бүрдүүлэн ирж, ярилцлагад орох
- Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах, эсвэл бүртгэлийн формоос татаж авна уу)
- Нэг хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)
- Компанийн танилцуулга (англи эсвэл япон хэлээр байвал сайн)
- Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
※ Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулна.
※ Зөвхөн тэнцсэн хүмүүст хариу мэдэгдэнэ.
※ Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу.
※ Сургалтын хуваарь танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!
※ Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!
9. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
2024.07.29 (Даваа) - 08.28 (Лхагва) 18:00 цаг хүртэл материалыг хүлээж авна.
(Цайны цаг 12:30-13:30)
10. ХАРИУ МЭДЭГДЭХ ХУГАЦАА:
2024.08.30 (Баасан) *Зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.
11. ХОЛБОО БАРИХ:
Хариуцсан ажилтан: О.Баярмаа, Х.Жаргалмаа
Утас: 8063-0879, 7511-0879 (Ext.3)