1) Сургалтын зорилго:
Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор компанийн удирдах албан тушаалтнуудад зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж ирлээ.
"Professional Managers Program" буюу “Удирдах түвшний менежерүүдэд зориулсан практик сургалт” нь байгууллагын стратеги төлөвлөлт, удирдлагын шийдвэр гаргалт, хүний нөөцийн удирдлага, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд шаардлагатай бодит ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хөтөлбөр нь орчин үеийн менежментийн шилдэг туршлага, бодит кейс судалгаа, багийн дадлага ажилд суурилсан практик сургалтаар дамжуулан менежерүүдийн манлайлал, асуудал шийдвэрлэх чадамжийг хөгжүүлэхэд чиглэнэ.
Богино хугацаанд Япон маягийн менежмент, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн, Төслийн менежмент гэсэн үндсэн 7 сэдвээр суралцаж, менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.

2) Давуу тал:
- 23 жилийн туршлага
- Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
- Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн
- Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж
Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.
- Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТ-ийн үндсэн сургалт төгсөгчдийн 1,200 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэх боломжтой.
- Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно
- Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно
- Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат кино үзэх
3) Хугацаа: 2026.03 сар-05 сар
※Сэдэв тус бүрийн хуваарийг дараагийн хуудсан дахь хүснэгтээс нягтална уу.
4) Хамрагдах хүмүүс:
- Удирдах түвшний менежерүүд болон 10-аас доош ажилтантай аж ахуй нэгжийн ерөнхий болон гүйцэтгэх захирлууд
5) Хамрагдах хүний тоо: 35 хүн
6) Сургалтын төлбөр: 2,103,000₮
7) Сургалтын хуваарь:
| Сэдэв |
Хугацаа |
Хичээллэх цаг |
Хичээл заах багш |
Цагийн хуваарь |
|
| Чиглүүлэх сургалт |
2026.02.27 |
Баасан |
2 |
Төвийн мэргэжилтнүүд |
14:00-17:00 |
| Япон маягийн менежмент |
2026.03.12-13 |
Пүрэв-Баасан |
6.5 |
Ж.Хишигжаргал |
15:00-18:30 |
| Стратегийн менежмент |
2026.03.23-27 |
Даваа-Баасан |
20 |
Н.Батдэлгэр (Ph.D) |
15:00-19:30 |
| Кайзэн 5S хөдөлгөөн |
2026.04.01-02 |
Лхагва-Пүрэв |
6.5 |
Д.Долгормаа |
15:00-18:30 |
| Төслийн менежмент |
2026.04.04,11 |
Бямба |
9 |
Б.Мөнхцог |
09:30-14:00 |
| Маркетинг |
2026.04.20-24 |
Даваа-Баасан |
20 |
Б.Угтахжаргал |
15:00-19:30 |
| Хүний нөөцийн менежмент |
2026.05.04-08 |
20 |
Д.Дашмаа |
||
| Санхүүгийн удирдлага |
2026.05.25-29 |
20 |
Ц.Баянмөнх |
||
- Нийт 104 цагийн сургалт орно. Хичээллэх цагийг байгалийн цагаар буюу 60 минутаар тооцов.
- Хичээлийн хуваарьт өөрчлөлт орох магадлалатай.
8) Хэрхэн бүртгүүлэх вэ?
ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү!
8-1. Бүртгэлийн хугацаа: 2025.12.22-2026.02.06 хүртэл бүртгэнэ.
8-2. Бүртгүүлэх дараалал:
8-3. Бүртгүүлэхэд шаардлагатай материалууд:
- Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
- Компанийн танилцуулга (Англи эсвэл япон хэлээр байвал сайн)
- Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
8-4. Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
- Сургалтын хуваарь танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!
- Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!
- Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд бичиг баримт болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явагдана.
- Зөвхөн тэнцсэн хүмүүст бүртгүүлсэн и-мэйл хаягаар болон утсаар хариу мэдэгдэнэ.





