БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН ХҮНДЭТ ТӨГСӨГЧИД ӨӨ!
Та бүхэндээ нэгэн сайхан зар мэдээ сонордуулъя!
Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалтын үе үеийн төгсөгчдийг нэгтгэн уулзуулдаг уламжлалт нэгэн арга хэмжээ бол хурд, хүч, авхаалж самбаагаа сорин уралддаг СПОРТЫН ТЭМЦЭЭН байдаг билээ. Бүх нийтийг хамарсан ковид өвчний улмаас хэдэн жил тасалдсан ч энэ жил эргэн сэргээж та бүхэнтэй уулзалдах болсондоо баяртай байна. Энэ удаа ганцхан төрлөөр тогтохгүй спортын бусад төрлүүдийг нэмсэн онцлогтой тэмцээн болох нь ээ.
Он оны төгсөлтийн ангийн дарга нар багаа бүрдүүлэн бүгд идэвхийлэн оролцохыг урьж байна. Хамтдаа суралцаж асан ангийн хүүхдүүдтэйгээ та бүхэн маань ч уулзалдахыг тэсэн ядан хүлээх биз ээ.
Та бүхэн зөвхөн өөрийн ангийнхантай уулзалдахаас гадна бусад ангийн төгсөгчидтэй шинээр танилцан өөрсдийн ажил, бизнесийн талаар чөлөөтэй ярилцах нэгэн боломж бас бүрдэж байгаа билээ.
Тэмцээний удирдамжтай та бүхэн сайн танилцаарай.
1. Тэмцээн болох өдөр, цаг: 2025.05.03-ны Бямба гараг 09:00~
2. Тэмцээн болох газар: МУИС-ийн 4-р байр буюу Бизнесийн сургуулийн спорт зал, МЯТ-ийн их танхим
3. Тэмцээний бүртгэл: 2025.03.12-2025.04.10-ны 18:00 цаг хүртэл
Багийн ахлагч төлөөлж доорх бүртгэлийн формыг бөглөнө үү.
https://shorturl.at/LLTPF
Жич: 3 төрөлд баг бүрдэхгүй тохиолдолд өөрийн төгсөлтийн оныг төлөөлөн ганцаарчилсан төрөлд оролцож болно. Мөн 2-3 оны төгсөгчид хамтран нэг баг болж оролцох боломжтой.
4. Техникийн зөвлөлийн хурал: 2025.04.21-ний 16:30 цагаас МЯТ-ийн 208 тоот ангид болно.
Багийн мэдүүлгээ тухайн өдрийн 16:00 цагаас өмнө тэмцээний зохион байгуулагчид илгээсэн байхыг анхаарна уу.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы төв
Холбоо барих утас: 80630879, 75110879/ext-3/