1. Сургалтын зорилго:
Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнуудад зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж ирлээ.
Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, Комплаенс, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн гэсэн үндсэн 7 сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана. Удирдлагын ангид нэмэлтээр бизнесийн практик сэдэвт сургалтуудаас нэг сэдэв хичээл сонгон суралцана.

2. Давуу тал:
- 23 жилийн туршлага
- Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
- Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн
- Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж
Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.
- Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТ-ийн үндсэн сургалт төгсөгчдийн 1200 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэх боломжтой.
- Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно.
- Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.
- Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат кино үзнэ.
3. Хугацаа: 2026 оны 9 сараас 12 сар хүртэл

4. Хамрагдах хүмүүс:
- Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.
- Компанийн үндсэн ажилтны тоо 10-аас олон байх шаардлагатай.
5. Хамрагдах хүний тоо: 35 хүн
6. Сургалтын төлбөр: 2,538,000₮
7) Сургалтын хуваарь:
| Сэдэв |
Хугацаа |
Хичээллэх цаг |
Багш |
Цагийн хуваарь |
|
| Чиглүүлэх сургалт |
2026.09.10 |
Баасан |
2 |
Төвийн мэргэжилтнүүд |
11:00-13:00 |
| Япон маягийн менежмент |
2026.09.21-22 |
Даваа-Мягмар |
6.5 |
Дэгүчи Саторү |
09:30-13:00 |
| Комплаенс |
2026.09.24-25 |
Пүрэв-Баасан |
6.5 |
Фүжимото Казүхиса |
|
| Стратегийн менежмент |
2026.10.05-10 |
Даваа-Бямба |
20 |
Кавагүчи Шиничиро |
|
| Кайзэн 5S хөдөлгөөн |
2026.10.21-22 |
Лхагва-Пүрэв |
6.5 |
Д.Долгормаа |
|
| Хүний нөөцийн менежмент |
2026.11.02-07 |
Даваа-Бямба |
20 |
Добаши Хаяато |
|
| Маркетинг |
2026.11.16-21 |
Даваа-Бямба |
20 |
Хиракава Масаказү |
|
| Санхүүгийн удирдлага |
2026.11.30-12.05 |
Даваа-Бямба |
20 |
Такэгүчи Ёшихиро |
|
| Сэдэв сонголт |
- |
- |
6-20 |
Бизнесийн сэдэвт сургалтуудаас нэг сэдвийг сонгон суралцана. |
|
- Япон багштай сургалтууд монгол орчуулгатай явагдана.
- Нийт 119.5 цагийн сургалт орно. Хичээллэх цагийг байгалийн цагаар буюу 60 минутаар тооцов.
- Хичээлийн хуваарьт өөрчлөлт орох магадлалтай.
8. Хэрхэн бүртгүүлэх вэ?
8-1. Бүртгэлийн хугацаа: 2026.07.06-2026.08.31 хүртэл бүртгэнэ.
8-2. Бүртгүүлэх дараалал:

8-3. Бүртгэл: ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
8-4. Бүртгүүлэхэд шаардлагатай материалууд:
- Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)
- Компанийн танилцуулга (Англи эсвэл япон хэлээр байвал сайн)
- Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
8-5. Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
- Сургалтын хуваарь танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!
- Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!
- Бүртгүүлсэн хүмүүсийн бичиг баримт болон ярилцлагад үндэслэн сонгон шалгаруулалт явагдана.
- Зөвхөн тэнцсэн хүмүүст бүртгүүлсэн и-мэйл хаягаар болон утсаар хариу мэдэгдэнэ.
- Тэнцсэн хариу гарсаны дараа төлбөрийн нэхэмжлэх явуулах тул урьдчилж төлбөр шилжүүлэхгүй байхыг анхаарна уу!
8-6. Холбоо барих: Бизнесийн сургалтын тасаг
Утас: 8063-0879, 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: business.course@japan-center.edu.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/





